Нийгэм мэдээ

Тендер: Чингэлтэй дүүрэг 300 ортой хүүхдийн зуслангийн зураг төслийг 750 саяар хийлгэнэ

Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 750 сая төгрөгөөр Хүүхдийн зуслангийн зураг төсөл гаргуулах тухай тендер зарласан байна.

Тендерт тусгагдсан нийт өртөг буюу 750 сая төгрөгөө орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргахаар төлөвлөжээ. Тус тендерийг өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр зарласан бөгөөд оролцогчид материалаа энэ сарын 28-ны өдөр хүртэл илгээх боломжтой юм байна.

Уг хүүхдийн зуслан нь Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Майхан толгой 2-1-д байршилтай, нийт газрын 40% -д буюу 40018.8 м² талбайд багтаан бариулах төлөвлөгөөтэй юм байна. Харин зориулалт хүчин чадлын хувьд, хүүхэд хөгжлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах 300 ортой байх аж.

Тендертнй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2025 14:57

майхан толгойн хаана юм болдоо. дээшээ л биш бол цэвдэгтэй газар бариад дараа нь аюул болох вий дээ

Zochin
Zochin
8 сар 13, 2025 15:58

Өвөл ажиллах юм болов уу? Х�##�а�##�т, х�##�уун усаа яаж шийдэж байгаа юм бол? Өндөр үнэтэй л зураг төсөл юм байна.

Зочин
Зочин
8 сар 14, 2025 03:01

,төсвийн мөнгөөр хүүхдийн зуслан барих нь буруу

Холбоотой мэдээ

Back to top button