НИЙГЭМНийгэм мэдээ

Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгслийг шалгаж, стандарт мөрдүүлнэ

НИТХ-аас хоёр, гурван дугуйт, мотоциклийн төрлийн жолооны залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгслийн стандарт, дүрэм журмыг мөрдүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй үйлдэлд хяналт шалгалт хийхээр болов.

Ингэхдээ зөвхөн Тээврийн цагдаагийн албаас гадна төвийн зургаан дүүргийг татан оролцуулж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй үйлдлийг таслан зогсоохыг зорьж байна.

НИТХ-ын даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хэт чанга дуу чимээ, дуут дохио хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт тавих, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулахаар ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагч Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар нар дрифт хийх сонирхолтой иргэдийн эрх, хүслийг хааж боож болохгүй. Иймээс тодорхой байршилд дрифт хийх нөхцөл бүрдүүлэх, цагийн хязгаар тогтоох, олон талын байгууллагыг оролцуулж, олон нийтэд нөлөөллийн аян өрнүүлэх санал хэлэв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас Налайх, Төв аймаг, Хүй долоо орчимд дрифт хийх боломжит газрыг танилцуулсан бөгөөд ажлын хэсгийн дараагийн хурлаар мэргэжлийн холбоодтой ярилцан, хяналт шалгалтыг цаг алдалгүй эхлүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button