УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Намрын чуулганыг ирэх сарын 15-нд нээнэ

УИХ-ын 126 гишүүнтэй шинэ парламентын ес дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол баталсан.

Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталж чуулган долдугаар сарын 09-нд өндөрлөсөн.

Харин УИХ-ын намрын чуулган хуульд зааснаар аравдугаар сарын 01-нд нээдэг. Гэвч энэ жил намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр болоод буй. Учир нь төсөв хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж дөрөв байсныг таван үе шаттай болгосон тул чуулганыг эрт нээх саналыг гишүүд гаргаж, дэмжсэн.

Иймд сарын дараа Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээнэ. Энэ намар чуулганаар нийт 39 хуулийн төсөл хэлэлцэхээр хүлээгдэж байгаа юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button