Изүнокүни хот хугацаа нь дууссан түргэн тусламжийн болон галын машинаа СХД-т хандивлав

Японы Изүнокүни хот ашиглалтын хугацаа дууссан түргэн тусламжийн машин болон галын насосыг Монголд хандивлаж буй талаар тус улсын mainichi сайт мэдээлэв.
Тодруулбал, Изүнокүни хот Монгол Улсын Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт ашиглаж байсан галын насос болон түргэн тусламжийн машиныг хандивлажээ. Ингэхдээ дүүрэг болон хотын хамтын ажиллагааны 10 жилийн ойн хүрээнд тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсад ашиглах зорилгоор зүүн талдаа жолооны хүрдтэй болгож шинэчлэн засварласан байна.
Харин Сонгинохайрхан дүүргийнхэн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс автомашинуудыг шилжүүлэх хүсэлтийг өнгөрсөн жил гаргажээ. Улмаар хандивт явуулах хоёр машинд сэргээн засварлах, тээвэрлэх зардалд зориулж Изүнокүни хот ойролцоогоор 8.5 сая иен зарцуулсан байна.
Өнгөрсөн зургаадугаар сард хандивын машинуудыг Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгчид Изүнокүни хотод хүлээн авсан. Харин өнөөдрийн байдлаар машинууд монголд ирсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэг ашиглалтад оруулжээ.
Холбоотой мэдээлэл:
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ша.�##�да пи.зда арай арай
Гажиг г�##�зуу солиорол, Гадны ашиглахаа больсон хогийг хадаг дэвсэж авахдаа яахав дээ...
Юу ч үгүй хоосон байж голомтгой. Хадаас ч хийж чадахгүй байж бөөн их зан
за одоо мгл хугацаа дууссан хог тооноод ба уу бас шахаа мөнгө болсонуу
chanartai l ym bga gvhde Pioner mad