НИЙГЭМНийгэм мэдээ

ГССҮТ-ийн алсын дуудлагын эмч нар Хөвсгөлд осолдож, хүнд гэмтсэн иргэний амийг аварчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт ажиллаж, авто ослын улмаас маш хүнд гэмтсэн иргэнд мэс заслын яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварлаа.

Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Толгойн мэс заслын тасгийн их эмч Л.Мөнх-Аварга, Д.Одонбаатар болон Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн ахлах сувилагч Б.Ганжаргал, жолооч М.Пүрэвбаатар нарын баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.

Тус үйлчлүүлэгчийн хувьд нүд, эрүү нүүрний болон нурууны бэртэл, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай байсан бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлснээр өдгөө ГССҮТ-д шилжүүлэн эмчилж байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 27, 2025 16:39

Эмч нар осолдсон гэж ойлгогдохоор гаж гарчигтай байх юм даа

Чинзо
Чинзо
8 сар 27, 2025 18:36
Reply to  Зочин

Яг тийм.Ийм юмнууд яаж сэтгүүлч нэр зүүдэг юм бэ.

Чинзо
Чинзо
8 сар 27, 2025 18:35

Цэгц гуай ёстой ЦЭГЦГҮЙ юм бичжээ.

Зочин
Зочин
8 сар 27, 2025 22:31

Бас чанга ажил шүү. Манайд дэмжлэг орчин нь муу болохоор харамс�##�тай.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 01:56

Та бүхэндээ маш их баярл�##�аа.
Та нараараа бахархаж байна
Бүгдэд нь баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе

Холбоотой мэдээ

Back to top button