Нийслэл

"ДЦС-5" төслийн сүүлийн шалгаруулалтад "Митайм Интернэйшнл" ХХК шалгарчээ

Энэ оны 6-р сард Дулааны V цахилгаан станцыг барих санхүүжилтийн хэмжээ 658.5 сая ам.доллар болгох шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх мэдээлж байсан билээ.

Уг төслийг хэрэгжүүлэх тендерийн сүүлийн шалгаруулалтад “Митайм Интернэйшнл” ХХК шалгарсан бөгөөд шалгарснаас хойших нэг сарын хугацаанд гэрээ хэлцэл хийгдэх аж.

Тус компани нь Улаанбаатар хотын баруун хэсгийн  40 мянган айлыг дулаанаар хангах 300 мВт цахилгаан үйлдвэрлэх чадалтай ДЦС-5-ыг барихаар болжээ. Туршлагын хувьд өмнө нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 мВт Тосон дулааны станц, Сэлэнгэ аймгийн нутагт мөн дулааны станц барьж байсан туршлагатай аж.

Төслийн сүүлийн шатанд 2 компани саналаа ирүүлсний нэг нь “Митай Интернэйшнл” ХХК болон “Шунхлай” ХХК тус тус шалгараад байсан юм. Шалгаруулалтад тэнцсэн “Митайм Интернэйшнл” ХХК 75 оноо, “Шунхлай” ХХК 66.5 оноо авснаар сонгон шалгаруулалтын дүн гарсан хэмээн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

МАНай намын гишүүд ав�##�гүй дээ. Шунхлай энд орж мөнгөө үрж яах нь вэ дээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Иргэн
Иргэн

Новшийн авилгачид гаднын луйварчдаа оруулж.ккк. Үндэсний компаниа оруулахгүй байгаа нь улсын эрх ашгийн эсрэг санаатай үйлдэл гэж харж бн. Шунхлай компани наад хулхи компаниас чинь хамаагүй илүү, ирээдүйд ирэх өгөөж, үлдэх үр ашиг, ач холбогдлоо бодох ёстой байсан юм м�##�нууд аа! Тендерийг цуцла! СЯ?!

Зочин
Зочин

Монголын стратегийн с�##�барт гаднын энэ митайм гэх компанийг үүрдийн давуу эрхтэй болгосон Чойжоо, нямбаа, цэрэнпунцаг нарыг улс төрөөс �######�уулъя.

Увс
Увс

Шунхлай д тийм мөнгө байхгүи ээ байв�##� байгаа бүхнээ шавхах байх

Холбоотой мэдээ

Back to top button