Нийгмийн

Х.Нямбаатар: Бид жилдээ 62 сая доллароор чихэр, сахар гаднаас авч хэрэглэдэг

Энэ жил Улаанбаатарчууд энэ хэмжээний мөнгөөр чанартай нүүрс, хөх нүүрс, "Шинэ Түлш" хэрэглэнэ.

Монгол Улс импортлогч улс. Бид жилдээ 2 тэрбум доллароор бензин шатахуун импортолж оруулж ирдэг. 1 тэрбум доллароор архи, тамхи, виски, вино, коньяк, пиво гаднаас авч хэрэглэдэг.

Энэ жил Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны д
эргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу батлагдсан тогтоолын дагуу хагас кокс буюу хөх нүүрс импортолж оруулж ирэх шийдвэр гарсан. Ингээд худалдан авах тендер зарлаж 62 сая доллароор хөх нүүрс худалдаж авах болов.

Нүүрстэй улс байж нүүрс гаднаас авах гэлээ гэх шүүмжлэл. Энэ бол ухвар мөчид ойлголт. Монгол Улсад нүүрс боловсруулж хагас кокс гаргаж авах үйлдвэр байхгүй. Одоо ойлгох цаг болсон.
Нүүрсийг угааж мидлинг гаргаж авдаг. Мидлинг бол дундын завсрын бүтээгдэхүүн буюу нүүрсний хаягдал гэж ойлгож болно. 2018-2019 шилжих өвлөөс эхлэн өнөөдрийг хүртэл мидлинг хэрэглэж ирэв.

Хагас кокс бол өндөр температурт нүүрсийг хуурай аргаар нэрж боловсруулан давирхай болон бусад химийн нэгдлүүдээс нь салгасан болсон нүүрс юм.

Нүүрс химийн цогцолбор барьж ашиглалтад оруулах хүртэл хөх нүүрс импортоор оруулж ирэхээс өөр гаргалгаа байхгүй.

Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж байгаа ажил.

Бид жилдээ 62 сая доллароор чихэр, сахар гаднаас авч хэрэглэдэг. Энэ жил Улаанбаатарчууд энэ хэмжээний мөнгөөр чанартай нүүрс, хөх нүүрс, "Шинэ Түлш" хэрэглэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

м�##� минь ээ, чихэр сахарыг бид дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй, импортор авсаар ирсэн, харин нүүрс нь овоолгоотой шатаж байхад гаднаас в�##�ют үрж авч байгааг чинь шүүмжлээл байна.

Зочин
Зочин

Зүйрлэх юм ах мөн олов оо , Монголд байдаг байдаггүй хоёр тэс өөр зүйлсийг зүйрлэх мөн ч их ухаан орно шүү , нэг нь Монголоор дүүрэн янз бүрээрээ байна нөгөөх нь авахаас өөр сонголтгүй бүтээгдэхүүн

Зочин
Зочин

Энэ солиотыг сургаад өгөх хүн �##�га уу.

Энэ хүн хэзээ явах вэ
Энэ хүн хэзээ явах вэ

Ярьж хэлж бгаа нь ямарч боловсрол мэдлэгэ ур чадвар �##�гаа

Зочинз
Зочинз

Зөв ул чацгууд иимл үгээр ойлгоно

Зочин
Зочин

Ene s#a ene ees iluu hytadaduufaf ochood bidnoogee yu gej shaagaad bna ve

Холбоотой мэдээ

Back to top button