Төсөв 2026: ААНОАТ-ын орлого 632 тэрбумаар буурна

Ирэх оны төсөвт аж ахуй нэгжийн орлогын албан татвары орлогын төсөөллийг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, биет хэмжээ, аж ахуйн нэгжүүдийн тайлангийн мэдээлэл болон ашигт ажиллагааны түвшин зэрэгт үндэслэн тооцжээ.
Засгийн газар гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, борлуулалтыг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, уул уурхайн биржийн арилжааг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын орлогыг 2026 онд 6 их наяд 580 тэрбум төгрөг гэж тооцсон байна. Энэ оны төсөвт ААНОАТ-ын орлого 7 их наяд 212 тэрбумаар тусгагдсан бөгөөд ирэх онд ийн 632 тэрбумаар багасна гэж тусгажээ.
Энэ нь магадгүй намрын чуулганаар өргөн баригдах Татварын багц хуульд, аж ахуй нэгжүүдэд тодорхой шатлалтайгаар татварын хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотойгоор татварын орлогыг буурна гэж тооцсон биз ээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.