НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо

Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2025 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 54 549 016 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан 3
- 7 орон таарсан 5
- 6 орон таарсан 52
- 5 орон таарсан 484
- 4 орон таарсан 4965
- 3 орон таарсан 49044
- баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Хан-Уул дүүрэг +50 хувь, Налайх дүүрэг +32 хувь, Чингэлтэй дүүрэг +30 хувь, Баянзүрх дүүрэг, Дархан-Уул, Баянхонгор аймаг +20 хувь, Төв аймаг +19 хувь байлаа.
Та бусад дэлгэрэнгүй мэдээллийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд яагаад одоо хүртэл хүлээлгээд байгаа юм бол өчигдөрхөн бат�##�гаажлаа гээд дараад явуулсан юмсан одоо хүртэл хүлээлгээд байгаад байдаг сонин юм даа.
сум унших
Сарын өмнө азтан болсон мөнгө нь одоо хүртэл орохгүй байна. Ингэж их уддаг юмуу
Vnen hud garuud