Ц.Чулуунзагдгүй МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдгүйгээр Тусгаар тогтнолын ордонд 11.00 цагт эхэллээ. МАН-ын Удирдах зөвлөл 36 гишүүнтэй бөгөөд тэдний нэг нь Ц.Чулуунзагд юм.
АТГ-аас энэ сарын 10-ны өдөр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нэгжлэг хийж, мөрдөгчийн саналаар 48 цагийн хугацаатай цагдан, хорьсон байдаг. Улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан юм.
Түүнийг Д.Амарбаясгаланг МАН-ын даргад нэрээ дэвшүүлсэнтэй холбоотой буюу улстөрийн зорилгоор саатуулсан гэх хардлага ч хөвөрсөн.
Гэхдээ АТГ-аас “Ц.Чулуунзагдыг хахууль авсан, хууль бусаар гэрээ байгуулсан хэргээр цагдан хорьсон. Нэгжлэгийн явцад "Админерал" компанийн гүйцэтгэх захирал агсан Х-ийн гарын үсэгтэй дардас олдсон. Үүнийг хууль бусаар ашигласан байж болзошгүй” хэмээгээд буй юм.
Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав нь Тавантолгойн бүлэг ордын Бортээгийг түшиглэж нүүрс баяжуулах үйлдвэр барьсан "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулагч.
"Админерал" нь өөр гурван компанийн хамт МТАС түншлэл болж, тендерт шалгарснаар Бортээгийн нүүрсийг олборлох, баяжуулах, борлуулах үүрэг хүлээсэн.
Гэвч тендер шалгаруулалт шударга болоогүй байж болзошгүй талаар "Нүүрсний сонсгол"-ын үеэр яригдсан билээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад түншээ нухчихсан гэдэг үнэн үү
Нүүрс олборлох, баяжуулах, борлуулах үүрэг хүлээх биш л дээ. ЭРХ АВЧ байгаа гэсэн үг. Ш�##� ондоо шүү дээ. Гэхдээ хамгийн аймаар нь, УИХ, ЗГ-аас өчнөөн олон тогтоол шийдвэрээр Бортээгийн ордын лицензийг иргэд хувьцааг нь эзэмшдэг ЭТТ-д эзэмшүүлсэн байхад яагаад нэг компани авчихаж бгаа нь ёстой ойлгомжгүй. Ард иргэд бидний өмчийг хулгайлж бгаа гэсэн үг шүү. Жирийн хүний хийх юм биш. Уул уурхайн компанийн хувьд лиценз гэдэг чинь хамаг гол өмч нь шүү дээ.