УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар энэ баасан гарагт танилцуулна

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч есдүгээр сарын 30-нд мэдэгдэл хийж, ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа зарласан билээ. Мэдэгдэл хийсэн даруйдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан. Улмаар өнгөрөгч долоо хоногт УИХ-д танилцуулах тухайгаа мэдэгдэж, албан бичгээр хандсан.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл танилцуулах товыг энэ долоо хоногт тогтоожээ.

Тодруулбал, баасан гарагийн УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах асуудлыг багтаан товлосон байна.

Гэвч Засгийн газрыг огцруулах албан бичигт УИХ-ын 45 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд өнөөдөр өргөн барихаар төлөвлөөд буй юм. ХЗДХ-ийн сайдаар томилогдмогц Засгийн газрын хувь заяа шийдэгдэх хайчинд орох гэж гэж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button