Улс төрийн мэдээ
Чуулганаар Хүнсний тухай хууль болон ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

Өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Мөн УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх товтой байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.