УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Чулуунзагдын цагдан хорионы хугацааг энэ сарын 07-нд дахин НЭГ САРААР сунгасан тул өмгөөлөгч нь гомдол гаргажээ

АТГ-аас өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдөр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нэгжлэг хийж, мөрдөгчийн саналаар 48 цагийн хугацаатай цагдан, хорьсон байдаг.

Улмаар нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан билээ.

Тэгвэл цагдан хорионы хугацаа энэ сарын 07-нд дуусжээ. Цагдан хорионы хугацааг ДАХИН НЭГ САРААР сунгаж шийдвэрлэсэн байна. Эл шийдвэртэй холбоотойгоор Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Б.Оюунбилэг гомдол гаргасан бөгөөд гомдлыг өнөөдөр /2025.10.10/ хэлэлцэх ажээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 27-нд болсон МАН-ын Бага хурлын үеэр өмгөөлөгч Б.Оюунбилэг гарч ирж мэдээлэл хийсэн. Түүний дараа АТГ-аас "намын эрх ашгийг хамгаалахын тулд мөрдөх байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна" хэмээн үзэж, Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хандсан гэгдээд байсан юм.

Ц.Чулуунзагдыг Д.Амарбаясгаланг МАН-ын даргад нэрээ дэвшүүлсэнтэй холбоотой буюу улстөрийн зорилгоор саатуулсан гэх хардлага ч хөвөрсөн. Гэхдээ АТГ-аас “Ц.Чулуунзагдыг хахууль авсан, хууль бусаар гэрээ байгуулсан хэргээр цагдан хорьсон. Нэгжлэгийн явцад "Админерал" компанийн гүйцэтгэх захирал агсан Х-ийн гарын үсэгтэй дардас олдсон. Үүнийг хууль бусаар ашигласан байж болзошгүй” хэмээгээд буй юм. Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав нь Тавантолгойн бүлэг ордын Бортээгийг түшиглэж нүүрс баяжуулах үйлдвэр барьсан "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулагч. "Админерал" нь өөр гурван компанийн хамт МТАС түншлэл болж, тендерт шалгарснаар Бортээгийн нүүрсийг олборлох, баяжуулах, борлуулах үүрэг хүлээсэн. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button