Улс төрийн мэдээ
Маргааш Хянан шалгах түр хорооны хуралдаанд "Оюу Толгой" ХХК-ийн төлөөллүүд оролцохоор товлогджээ

Маргааш буюу мягмар гарагт /2025.10.21/ “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын баг Хянан шалгах түр хорооны хуралд оролцохоор товлогджээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдлын ахалж буй уг Хянан шалгах түр хорооны өмнөх хуралдаанд “Оюу Толгой” ХХК-н төлөөллүүд ирээгүй. Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа хийсэн мэдээлэлдээ Монголын талаас 7 жил тутам хүүг бууруулах агуулгыг хөндөх хугацаа энэ онд дуусгавар болно гэх мэдээллүүдийг үгүйсгэж, ирэх оны 1-р сарын 1-ээс хэлэлцээ хийж эхлэх боломж бүрдэж байгаа гэсэн юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батнайрамд�##� мэтийн хөөрүү, сагсуу, боловсролгүй харанхуйчуудыг төрдөө бүү оруулаа!! Дэлхийн шившиг болж гүйцлээ ш дээ!