НИЙГЭМНийгэм мэдээ

Баруун 3 аймгийн нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Зудын урьдчилсан төлөвийг гаргахаар газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ, ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлтыг судалсан байна. Мөн цасны бүрхэц, зузаан зэргийг судалж үзэн ирэх сарын зудын нөхцөл, байдлыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулан гаргажээ.

Зудын урьдчилсан төлөвийн зургаас үзвэл нийт нутгийн 3 хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар гарчээ. Түүнчлэн Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар цасны нөхцөл тооцоогдоогүй байх үед зудын их болон нэн их эрсдэл үүсэж өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.  

Дээрх урьдчилсан төлөвөөс манай орны 50 орчим хувьд өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс цаг уурын байгууллагаас боловсруулан гаргадаг цаг агаарын урьдчилсан мэдээ болон зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авахыг анхаарууллаа. Түүнчлэн цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хөдөөнийхөн маань хөрөнгөө бас эргэлттэй хөрөнгө болгох хэрэгтэй. Их цас орвол бөөнөөрөө хорогдож магад

Last edited 1 Цаг Өмнө by Иргэн

Холбоотой мэдээ

Back to top button