НИЙГЭМНийгэм мэдээ

14 хоногт 97 иргэн угаартаж, 4 хүн нас баржээ

Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын өнгөрсөн 14 хоногийн буюу энэ сарын 14-ноос 27-ны өдрийн тоон мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногт угаарын хийн хордлогын улмаас 97 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 4 иргэн нас баржээ. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл 4 иргэн гэртээ угаартаж нас барсан байж болзошгүй ажээ.

Нийт тохиолдлыг байршлаар нь авч үзвэл

  • Сонгинохайрхан дүүрэгт 61
  • Баянзүрх дүүрэгт 14
  • Чингэлтэй дүүрэгт 10
  • Сүхбаатар дүүрэгт 9
  • Хан-Уул дүүрэгт 2
  • Налайх дүүрэгт 2
  • Дархан-Уул, Дундговь аймагт нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Угаартсан иргэдийг биеийн байдлаар нь авч үзвэл биеийн байдал хүндэвтэр 32, дунд 36, хөнгөн 25, хүнд 3, нас барсан 4 иргэн байгаа аж. Иймд иргэдийг гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж хур тунадастай өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button