Б.Бат-Орших улсын харцага цолоо эргүүлэн авч, Ц.Сандагдорж начин цолоо хураалгах уу
Баянхонгор аймгийн Богд сумын харьяат "Тэргүүн Богд" дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Орших 2020 оны Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор зургаа давж улсын харцага цол хүртсэн. Тэрбээр 2020 оны наадамд тухай үеийн улсын харцага Д.Анараар дөрөв, аймгийн арслан Ц.Сандагдоржоор тав, улсын начин Б.Орхонбаяраар зургаа давсан. Гэвч наадмын дараагаар түүнээс хориотой бодис илэрч цолоо хураалгасан юм.
Тиймээс Б.Бат-Оршиход тавын даваанд тахим буулгасан тухай үеийн аймгийн арслан Хөвсгөл аймгийн харьяат Ц.Сандагдоржид улсын начин цолыг нөхөж олгосон байдаг. Мөн тухайн үеийн улсын начин Б.Орхонбаярт улсын харцага цол олгосон.
Тэгвэл аймгийн арслан Б.Бат-Орших энэ асуудлаар Арбитрын шүүхэд хандаж өргөдөл гаргаад байсан юм. Тус өргөдлийг Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр хүлээн авч энэ сарын 14-нд давж заалдах комиссын хуралдааныг товложээ. Хуралдаанд "Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ, "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо" болон "бөхийн салбар хороо"-ны төлөөллүүд оролцох аж.
Арбитрын шүүх хуралд Б.Бат-Орших ялах магадлал өндөр байгаа юм байна. Хэрэв арбитрын шүүх хурал Б.Бат-Оршихийн талд шийдэгдвэл Улсын харцага цолоо эргүүлэн авах нөхцөл бүрдэх юм. Харин Хөвсгөл аймгийн Улсын начин Ц.Сандагдорж начин цолоо хураалгах эсэх асуудал хөндөгдөх юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАЛАЙ ЮМАА ЭНЭ МОНГОЛ БӨХӨӨР ТОГЛОЖ ДУУСЛАА ҮНДЭСНИЙ СПОРТ ШҮҮ ДЭЭ ЕРӨӨСӨӨ ЭНЭ ДОПИНГОО ЗӨВШӨӨР НААД ТЭНЭГ ХҮҮРНҮҮДДЭЭ БУХЫН ДОЗООР ЧААЛГААД БАРИЛДУУЛ ХУВХАЙ ТЭНЭГ АЦНУУДЫГ ТЭГЭЭД ЯАХЫГ НЬ ХАРЦГААЯ ХЭН НЭГ МУДАК НЬ ТҮРҮҮЛЖ Л ТААРНА
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch