Монголын анхны адууны зочид буудал: "20 гаруй адуу үйлчлүүлж, багууд нь ханиадтай ирж байна"

Хан-Уул дүүргийн 14-р хороо. "Өлзийтийн 3-р буудал"-аас холгүйхэн засмал зам дагуу нэгэн том хашаа харагдана. Энэ хашаан дотор Монголын анхны "Адууны буудал"-ыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Д.Сэр-Од санаачилж, үүсгэн байгуулжээ. Тус буудал үйл ажиллагаагаа эхлүүлээд найман өдөр болж байна.
Биднийг очиход тэднийх хэдий нь 20 орчим адуу хүлээн авч, үйлчилгээгээ үзүүлж эхэлжээ. Тэд "адууны буудал"-аас гадна эмчилгээ, асаргаа үзүүлдэг байна. Түүнчлэн мэргэжлийн эмч нар орчин үеийн тоног төхөөрөмжөөр үзлэг оношилгоо хийж, тусгай өрөө тасалгаанд байрлуулан эмчилдэг тухай үүсгэн байгуулагчид ярилаа.
Д.Сэр-Од "Эрч хүч, тайвшрал хоёрыг нэгэн зэрэг олгодог амьтан бол адуу" гэв. Тэрбээр багадаа хурдан морь унаж адуутай ойр өсжээ. Мөн "Шонхор халзан" адуу үржүүлгийн газрыг үүсгэн байгуулж, адууны төлөө яваа олон залуусын нэг. Тэрбээр Улаанбаатар хотод төрийн албанд мэргэжилтэн хийдэг байсан ч албаны ажлаасаа түр завсар авч, цэвэр агаарт өөрийн хоббигоо ажил болгохоор зорьсон нь "Адууны буудал" аж.
- Одоогоор нэг дор 70 гаруй адуу хүлээн авах хүчин чадалтай-

-Монголд анхны гэх тодотголтой "Адууны буудал"-ыг яагаад санаачилж байгуулах болов?
-Багын л адуунд хайртай, хурдан морь унадаг хүүхэд байсан. Хөдөөгийн хүүхдүүдийн адилаар хүүхэд нас маань өнгөрсөн. Багаасаа л адуутай ойр өссөн болохоор хоббигоо ажил болгохоор шийдэж эхлүүлээд байгаа маань энэ. Адуунд хайртай, дуртай хүмүүс зүүн аймгаас хурдан удмын адуу худалдаж авдаг. Замдаа хоноглох, буудаллах газар байдаггүй. Энэ жишээ над дээр олон тохиолдож байсан юм. Хол замд тээвэрлэж яваа адуу ядрах, өлдөх зэрэг асуудал гарна. Адаглаад услах шаардлага үүсдэг. Тэр бүхэнд замын айл, амьтнаас гуйх боломжгүй шүү дээ. Ийм хүндрэл байгаа учраас зориглоод "Адууны буудал"-аа нээсэн. Моринд дуртай, өв соёлоо тээж яваа олон залууст ч тэр, адуунд ч тэр тааламжтай нөхцөл бүрдүүлье гэж зорьсон. Үнэ хөлсний хувьд ч боломжийн байхаар төлөвлөж гаргасан.
-Танай буудал нийт хэдэн адуу хүлээн авах чадалтай вэ?
-Одоогоор нэг дор 70 гаруй адуу хүлээн авах хүчин чадалтай. Цэвэр азарганы дөрвөн байр, бага адууны асаргааны таван өрөө бий. Гадаа 70 гаруй адууны хашаа саравч байгаа. Ирсэн адуугаа насаар нь, эр эмээр нь ангилж оруулна. Хүйтний улирал эхэлсэн учир бага адуунууд ханиад хүрсэн ирэх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс ханиадтай адууг тусад нь тусгаарлаж асаргааны өрөөнд хүлээн авна. Ханиад нь эдгэрсэн үед бусад адууны бүс рүүгээ шилжүүлнэ.
-Эрч хүч тайвшрал хоёрыг нэгэн зэрэг олгодог амьтан бол адуу-




Гэрэл зургийг: Г.Золбоо
-Зөвхөн буудлаас гадна адууны асаргаа, эмчилгээ байгаа гэж сонссон. Нийт хэдэн ажилтан, хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлж байна?
-Манайд чиглэл чиглэлээ хариуцсан мэргэжлийн хоёр эмч гэрээгээр ажиллаж байна. Мөн байнгын адуугаа услах, өвс тэжээлийг нь өгөх хоёроос гурван хүн байрладаг. Тэд ирсэн адууг бүртгэж авах, ачиж явуулах зэрэг ажлыг хийнэ. Ирж байгаа адууг бүртгэж авахдаа тамга тэмдэг, жолоочын тухай мэдээллийг заавал бичиж авна. Хулгай адуу ирж байгаа эсэхийг бид мэдэхгүй учраас заавал гарал үүслийг нь шалгана.
-Ихэвчлэн ямар адуунууд ирж байна. Мэргэжлийн эмч ажиллаж байгаа учир өвдсөн адуунууд ирдэг байх?
-Дийлэнхдээ адуу худалдаж авсан хол замд яваа хүмүүс үйлчлүүлнэ. Зарим нь ирээд хоноод л яваад байна. Хол замд тээвэрлэгдэж яваа адуу ядарч дархлаа унах нь ойлгомжтой. Тиймээс замаараа манай буудлаар ороод хоёр хоног амраагаад явах орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь энэ. Мөн хөл нь доголсон, шээс нь боогдсон гэх мэт төрөл бүрийн өвчтэй адуунууд ирнэ. Тэдгээрийг мэргэжлийн эмч орчин үеийн тоног төхөөрөмжөөрөө үзэж оношлоод шаардлагатай асаргаа эмчилгээг хийнэ.
-Нэг адуу хоноглоод явахад хэдэн төгрөг болох вэ, эмчилгээ хийлгэх шаардлагатай бол тусдаа үнэтэй байх?
-Монгол адуу хоноглоод явахад 30000 төгрөг. Өвс, тэжээл, буудал, асаргаа усалгаа зэрэг үйлчилгээ багтана. Нэг адуунд хоногт нэг боодол өвс, ногоон тэжээл ноогдоно. Орой өглөөний сэрүүн цагт байгалийн хадлан өвсөө өгнө. Өдрийн дулаан үед ногоон тэжээлээ өгнө гэх мэт. Мөн өдөрт хоёр удаа усална. Харин цэвэр азарга сарын 1.5 сая төгрөг гэж байгаа. Үүнд тусдаа тасалгааны өрөө, өвс тэжээл, байр, усалгаа зэрэг нь мэдээж багтсан гэсэн үг. Тухайн цэвэр азарга маань ямар нэгэн өвчтэй бол үзлэг оношилго, эмчилгээ нь тусдаа үнэтэй.
-Та өөрийн хоббигоо ажил хэрэг болгож. Цаашдын зорилго юу байна?
-Адуу мал өсгөж үржүүлж яваа залуусын зорилго нэг байх. Бүгд өв соёл, ондоошлоо хадгалж хамгаалж үлдэхийн төлөө яваа. Тэдний ажил үйлсэд дэм болж, адууны цогц үйлчилгээг бий болгохын төлөө санаа нэгдээд ажлаа эхэлсэн. Эцэстээ бидний зорилго бол адууны л төлөө. Зөвхөн уяж уралдуулах биш адуугаа хайрлах эмчлэх асрах сувилах хэрэгтэй шүү дээ. Эрч хүч тайвшрал хоёрыг нэгэн зэрэг олгодог амьтан бол адуу. Хүний стрессийг 100 хувь гэж тооцох юм бол адууны дэргэд нэг цаг зогсоход стрессийн 65 хувийг нь байхгүй болдог гэсэн судалгаа байдаг. Дээхэн үеийн хөгшчүүл "сайн морь эзнийхээ амыг хамгаалж өрөө явдаг" гэж ярьдаг. Оргүй ч юм биш байх шүү.
-Манайд адуугаа өгөөд өвс тэжээлийг цаг тухайд нь өгч байгаа эсэхийг гар утаснаасаа харж болно-

Д.Сэр-Од жилийн өмнөөс "Адууны буудал" нээх ажлаа төлөвлөж эхэлжээ. Тэрбээр адууны цогц үйлчилгээг үзүүлэхийг зорьж өөрийн үеэл дүү Ч.Цэнд-Аюуштай хамтран зүтгэхээр зориг шулууджээ. Ч.Цэнд-Аюуш "Морьтон гоёл урлан" гэсэн цахим хаяг нээж, адууны эдлэл хэрэгслийг найм дахь жилээ хийж байгаа аж. Тэрбээр амьдралынхаа 20 гаруй жилийг адуутай холбоод байгаа нэгэн. Өдгөө өөрийн урласан адууны эдлэл хэрэглэлээ худалдаалахын сацуу буудалдаа байгаа адуунуудын өвс тэжээлийг нь өгч, услах ажлыг хийдэг. Мөн шаардлагатай тохиолдолд буудалдаа байгаа адууг ачиж явах машинд нь хүргэж өгөх үйлчилгээ үзүүлдэг байна.
-Танай буудалд ихэвчлэн хол замд яваа адуунууд буудалдаг юм байна. Тэдэнд сайн хазаар ногт хэрэг болдог байх?
-Тэгэлгүй яахав. Манайх адууны цогц үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа. Одоогоор мэргэжлийн эмч, адуунд шаардлагатай асаргаа эмчилгээ үзүүлэх, хоноглох дулаан байр, өрөө тасалгаа гэх мэт зүйлсийг бүрдүүлээд байна. Мөн хол замд тээвэрлэгдэж байгаа адуунд ногт хазаар сайн байх шаардлагатай. Тиймээс манайд ногт хазаар гэх мэт моринд хэрэгтэй бүх зүйлс бий. Адууны нэмнээ, хазаар, ногт, эмээл, тохом гэх мэт.
-Танайх буудалласан адуугаа цааш явах унаанд нь хүргэж өгдөг үйлчилгээ үзүүлдэг гэсэн?
-Ер нь манайд зүүн аймгаас баруун аймгууд руу тээвэрлэгдэж байгаа адуунууд их ирж байна. Манай буудалд ирээд цааш ачих машин тэрэг нь хүлээгдэж байгаа ч адуунууд бий. Хэрэв манайхаар дамжаад явах юм бол бид цааш явах унаад нь хүргэж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Манайх зам харилцааны хувьд давуу талтай. Засмал зам дагуу учир олоход амархан.
-Мэдээж хүмүүс хурдан удмын, үнэтэй адуунуудаа танайд өгч байгаа байх. Тиймээс танайхаас аюулгүй байдал, хариуцлага шаардах нь?
-Хурдан удмын, хүмүүсийн үнэтэй гэсэн адуунууд ирж байгаа. Тиймээс бид хариуцлагатай байх ёстой. Өөр газраас ирсэн олон адуунууд нэгнээ тангарах, хазах, хажиглаж гэмтэл учруулах эрсдэл бий. Тиймээс Монгол ажигч гярхай ухааныг шинжлэх ухаантай хослуулж байгаа гэж ойлгож болно. Манайд адуугаа өгсөн хүн маань гэрээсээ гар утаснаасаа хяналтын камераар адуугаа харах бүрэн боломжтой. Өдөрт өгөх ёстой өвс, тэжээлийг нь өгч буй эсэх, хэдэн удаа усалж байгаа зэргийг хянан гэсэн үг. Тиймээс аюулгүй байдал дээр санаа зовох зүйлгүй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэр-Одын ярьж байгаа “адуу эрч хүч тайвшр�##� өгдөг” гэдэг үг үнэн шүү, би өөрөө адууны дэргэд очихоор толгой цэлмэж сэтгэл амардаг, ийм бодлогоор ажил хийж байгаа з�##�уус ховор болсон үед дэмжмээр байна
Хөл нь доголсон, өвдсөн адуу эмчлүүлээд явдаг гэдэг нь бүр сайн санаа байна, санаачилга гаргасан хүмүүсийг үнэхээр үнэлмээр, манайд морь уячид их ч гэлээ ийм үйлчилгээ ховор байсан
Адууны гар�##� үүслийг ш�##�гаж бүртгээд авдаг нь бүр мундаг, худлаа хулгай адуу хольж өгөхөөс сэргийлнэ, ийм хариуцлагатай хандлага Монголд илүү түгээмэл болох хэрэгтэй шүү
Гэрээсээ гар утсаараа адуугаа харах боломжтой гэдэг нь үнэхээр технологитой хослуулсан шинэ үйлчилгээ, ийм уха�##�аг шийдэл гаргаж өгсөнд баяр хүргэмээр байна
Энэ Сэр-Од гэдэг з�##�уу үнэхээр сайхан ажил эхлүүлжээ, манай улс өв соёлоо хадг�##�на гэдэг ярьдаг мөртлөө бодит хөдөлгөөн хийдэг нь ховор, харин ийм адууны бууд�##� нээгдсэн нь адуучид болон хол замд яваа хүмүүст үнэхээр том дэм болно гэж бодож байна
Адууны асаргаа, эмчилгээ, бууд�##� бүгд нэг цэгт байна гэдэг үнэхээр хэрэгтэй, одоо цагт хүмүүс адуугаа авч явахдаа хаана амрахаа мэдэхгүй гайхдаг байсан, ингэж системтэй үйлчилгээ гарч ирсэн нь бахархмаар
Хурдан удмын үнэтэй адуу авч яваа хүмүүс үнэхээр ийм газрыг хүсдэг байсан, одоо бол Улаанбаатарт байршилтай ийм үйлчилгээ гарсан нь том ахиц, үнэ нь ч боломжийн санагдлаа
Бага адуунууд ханиад хүрээд ирдэг гэдэг нь бодит асууд�##�, түүнийг нь тусгаарлаж асарна гэдэг бол үнэхээр мэргэжлийн хандлага, з�##�уус ийм нарийн ойлголттой ажиллаж байгаад баяр хүргэнэ
Сэр-Од төрийн ажлаасаа түр завсар авч байг�##�ьд гараад хоббигоо ажил болгосон нь үнэхээр зоригтой �##�хам, олон з�##�уус ингэж хүссэн зүйлээ хийдэг бол Монгол хөгжинө дөө
Үйлчилгээний үнэ бодитой, адуунд хэрэгтэй бүх тэжээл услагаа багтаасан нь их зөв, замд яваа хүмүүст хэрэгтэй хамгийн тогтвортой шийдэл болж өгчээ
Нэмнээ, хазаар, ногт, эмээл гээд бүх эдлэл хэрэгсэл нь хүртэл байна гэдэг нь бүр цогц үйлчилгээ гэдгийн бат�##�гаа, адуутай харьцдаг хүмүүсийн хэрэгцээг яг таг ойлгож хийжээ
Асаргаа эмчилгээг мэргэжлийн эмч хоёр хүн хариуцдаг нь үнэхээр сайн, энэ байгууллага зүгээр аж ахуй биш, бүр уха�##�аг үйлчилгээний төв болж хувирч байна шүү
Энэ бууд�##� байрл�##�ын хувьд ч гоё, засм�##� зам дагуу болохоор олоход амар, адуу тээвэрлэж яваа жолооч нарт яг хэрэгтэй газар нээгдсэн гэдэг үнэн байна
Адууны эр эм, насаар ангилж хашаанд байрлуулна гэдэг бол яг л зөв менежмент, адуу хоорондоо зөрчилдөх эрсдэл бага, энэ т�##�аасаа ч сайн бодож ажилласан байна
Хүйтний улир�##�д бага адуучуудын ханиадтай ирэх асуудлыг тусгаарлаж шийдэж байгаа нь маш мэргэжлийн, ийм нарийн санаачлага үнэхээр биширмээр
Цэвэр азарганы ту�####�а өрөө тас�##�гаатай, тэжээлийн шийдэлтэй байна гэдэг өндөр түвшний үйлчилгээ гэдгийг харуулж байна, ийм зүйл Монголд бүр байгаагүй нь үнэн
Моринд дуртай олон з�##�уусын хүсэл мөрөөдөл иймэрхүү ажлын ард байдаг, Сэр-Од шиг хүмүүс олон болоосой гэж үнэхээр бодогдлоо
Зүүн аймгаас баруун аймаг руу тээвэрлэгддэг адуунууд замд их ядардаг, тиймээс энэ бууд�##� яг хэрэгтэй газар, олон адууг аварч байгаа ч байж магадгүй
Кинонд тоглодог, саятан кино од жоом байдаг гэдэг шиг тэнэгтдэг байна шдээ.