“Гэм зэм”-ийг үзэх сүүлчийн боломж: Дөрвөн жилийн дараа яагаад дахин тоглож байна вэ

Энэ сарын 20-30-ны хооронд “Гэм зэм” постдрам дахин тоглогдох гэж байна.
Дөрвөн жилийн өмнө “Орфей” театр дэлхийн хэмжээний сонгодог, Ф.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэн ижил нэрт жүжгийг постдрам хэлбэрээр тавьсан. Энэ үйл явдал тухайн цаг үед урлаг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж, Улаанбаатар хот театраар, “Гэм зэм”-ээр амьсгалж байлаа.
Харин дөрвөн жилийн дараа, яагаад дахин тоглож байна вэ?
ОХУ-ын Театр, урлагийн академыг төгсөж ирсэн цоо шинэ найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг нарын хамтрал “Орфей” театрыг таван жилийн өмнө байгуулсан. Ингээд өнгөрсөн хугацаанд “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдийг олны хүртээл болгосон.
Монголын театр урлагийн салбарт нэгэн шинэ салхи сэвэлзүүлсэн гэдгийг судлаачид, үзэгчид онцолдог билээ.
Харин одоо “Орфей” театр хийсэн бүтээснээ дүгнэх гэж байна. 2025 он бол “Орфей” үүсгэн байгуулагдсаны таван жилийн ой.
Энэ талаар найруулагч М.Батболд хэлэхдээ “Бид ийнхүү шинэ циклд хөл тавих гэж байна. 2026 онд бид цоо шинэ уур амьсгал, сэдэв, агуулга руу орно. Харин үүнээс өмнө “Гэм зэм”-ийг аравхан удаа дахин тоглоно. Ингээд дахиж хэзээ ч тоглохгүй. Видео бичлэг болгон хадгалах юм. Дөрвөн жилийн хугацаанд “Гэм зэм”-ийн тухайд бодож, санаж явсан бүгдээ амилуулахыг хичээлээ, тодорхой өөрчлөлтүүдийг хийлээ. Энэ бол “Гэм зэм”-ийг театрын тайзнаа үзэх сүүлчийн арван өдөр юм” гэж ярилаа.
“Гэм зэм”-ийг өмнө нь үзээгүй үзэгчдийн хувьд энэ томоохон боломж юм. Үзсэн үзэгчдийн хувьд ч дөрвөн жилийн өмнөх тэрхүү мэдрэмжийг дахин сүүлчийн удаа амталж үзэх бололцоо билээ.
ШҮҮЛТИЙН ӨДӨР
Өөрийгөө шүүх өдөр
ДАХИН ТӨРСӨН ХҮНИЙ ТҮҮХ
ХЭЗЭЭ: 2025.11.20-11.30
ХААНА: Тусгаар тогтнолын ордон
Тасалбарыг https://ticket.mn/event/2764/
Урлагийг дэмжигч: Numur , Ayanga Store, Mazda Mongolia












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.