УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Гурван байнгын хорооны хурал товлогдсон ч, хуралдахгүй

Өнөөдөр дараах гурван байнгын хороод хуралдахаар товлосон.
- Төрийн байгуулалтын байнгын хороо: “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийн хуралдаан
- Эдийн засгийн байнгын хороо: Монголбанк дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийн хуралдаан
Гэвч МАН-ын Их хурал өнөөдөр өглөө 07.00 цагт дууссан тул Төрийн ордон эзгүй, Байнгын хороод хуралдахгүй аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.