Ерөнхийлөгчийн найзын хүү М.Цэлмүүн Н.Учралын "цүнх баригч"
МАН-ын ТАВАН Нарийн бичгийн даргын нэгээр М.Цэлмүүн томилогдсон. Мөн МАН-ын удирдах зөвлөлд багтсан залуучуудын нэг. Тэрбээр, өчигдөр хэвлэлд "Даргын "цүнх баригч" байх нь маш том ментор хөтөлбөр" хэмээн хэлсэн нь олны анхааралд хүрэв. Улмаар түүнийг хэний цүнх баригч вэ гэж асуухад хүргэсэн.
Манлайжавын Цэлмүүн нь, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилладаг нэгэн юм. Өнгөрөгч 2024 оноос МАН-ын дарга Н.Учралын зөвлөхөөр ажиллах болсон. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавын хүү. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Андууд” хамтлагийн бөмбөрчин. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн багын найз юм.
1991 онд төрсөн. БНХАУ-ын Цинхуа их сургуулийг төгссөн. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг байжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хужаа гөлөг
"УИХ-ын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, “ОIO” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан." гэх утга зохиол талаасаа бичвэрүүдээ сайн шалгаж баймаар юм. Яамуудад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан уу?
ХӨӨЕ БИ АНУ д ХАРВАРД ОКСФОРД АНГЛИЙН ХАТАН ХААНЫ НЭРЭМЖИТ АКАДЕМИ ТӨГСЧИХӨӨД ОДООГООРОО НӨХРИЙХӨӨ БАНДААШИЙГ УГААГЧ ХИЙЖ БАЙНА.ЭНЭ ТЭНД АНКЕТ ӨГӨХӨӨР ИНЭЭДТЭЙ ГАНЦ ЛЭЭВЧИГ БАНДААШНЫ ҮНЭ ХҮРЭХГҮЙ ЦАЛИН ХЭЛЭЭД ИНЭЭД ХҮРГЭЭД БАЙХ ЮМ.НЭГ ХУВИЙН КОМПАНИ ОВОО ЦАЛИН ХЭЛЭХЭЭР НЬ АЖИЛЛАХ САНААТАЙ ОЧТОЛ ЭРГҮҮ ЗАХИРАЛ НЬ ЮУ ГЭСЭН ГЭЭЧ.ТЭРЭЛЖ РҮҮ НЭГ ХОНОГООР ЯВЖ ДОТНО ТАНИЛЦАЖ ОЙЛГОЛЦОЁ ЦААШДАА ЧАМАЙГ ЦАЛИНГ ЧИНЬ САЙН НЭМЭЭД ДЭД ЗАХИРЛАА БОЛГОЁ ГЭЖААГААН ТЭГТЭЛ НЭГ ХҮҮХЭН ҮСЭРЧ ОРЖ ИРСНЭЭ НААДАХ ЧИНЬ ЮУ ГЭЖИНА ТЭРЭЛЖ ЯВЬЯА ГЭЖИНУ ГЭСНЭЭ НӨГӨӨ ЗАХИРАЛЫГ ЧИНЬ ҮСДЭЖ АВААД ШИРЭЭ МӨРГҮҮЛЭЭД ХЭД ГУСТАЛ НӨГӨӨ МУУ ЗАХИРЛЫН НҮҮР УЛААН НЯЛГА БИ Ч ШУУД ГАРААД ЗУГАТААСАН.МОНГОЛ ИЙМ Л АЙМААР БОЛЖЭЭ ЦҮНХ БАРИГЧ ЯАЖ ХИЙХ ЮМ ТАНИЛ ТАЛААРАА ЮМ УУ? БОЛОВСРОЛООРОО ЮМ УУ? БАС НЭГ ЭРГҮҮ НЬ МИНИЙ ҮЗЭСГЭЛЭН ГООГ БИШРЭЭД ТЭНЭГТЭХ ЮМ УУ? ЯАСАН ГЭЦҮҮ МОНГОЛ ВЭ?
Нам хүүкин хувийн өмч болсон гүйцээ