УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын УЗ-ийн 39 гишүүний дийлэнх нь Ерөнхийлөгчийн хүмүүс

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд болов. МАН дөрөв хоног чуулцгаалаа. Хоёр хоногт нь амралтын өдрүүд таарч, хоёр хоногт нь улсын ажлыг бүрэн умартаж нам доторх албан тушаалаа хуваагаад дуусав.

Бага хурлаар намын Удирдах зөвлөлийн гишүүдээ 32 байсныг 39 болгон өргөтгөж, байгуулсан юм.

Товчхондоо, Ерөнхийлөгчийн нам байгуулагдав. Бага хурал болон Удирдах зөвлөлийн түвшинд төрийн тэргүүний хүмүүс хамгийн их багтжээ.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар Их хурлын хоёр хоног суучхаад ОХУ-ыг зорьсон. "Намдаа үүр засахгүй" гэсэн мессеж өгснөөр түүний гэж хэлж болох гуравхан хүн Удирдах зөвлөлийн түвшинд орж иржээ.

Экс намын дарга Л.Оюун-Эрдэнэ талаас Соёлын сайд асан Ч.Номин, Хотын дарга Х.Нямбаатар хоёр л багтаж. Мөн түүний жагсаалтад багтаан парламентад оруулж ирсэн УИХ-ын гишүүн Б.Уянгыг нэрлэж болохоор.

Д.Амарбаясгалангийн гэж хэлж болох ганцхан хүн багтсан нь УИХ-ын гишүүн М.Мандхай. Ингэснээр Д.Амарбаясгаланг намынхан нь бүр мөсөн үдэж өглөө. Найман жил намынхаа тогоог барихдаа өөрийн хөлөө сайтар бэлдсэн хүний нэг гэгдэж явсан билээ.

Үүн дунд, бизнесүүдийн төлөөлөл гэж хэлж болохоор хүмүүс багтсан. Тодруулбал, "Хурд" группийн Б.Чойжилсүрэн, "Оргил"-ын Ж.Ганбаатар, MCS -ийн төлөөлөл гэгддэг Л.Энх-Амгалан, "Петровис"-ийн Х.Булгантуяа нар багтжээ. Мөн уул уурхайн аймгийн төлөөлөл Н.Наранбаатар хавчуулагдаж.

Д.Сумьяабазар бол хотын МАН-ын нөлөөллөөрөө багтсан. Г.Тэмүүлэн Ерөнхий сайд, МАН-ын даргад нэр дэвших хүнээр удаа дараа нэрлэгдэж байгаад, ухарчихдаг дүр байж ирэв. Ж.Бат-Эрдэнэ МАН-ын 30/38 хагарлаар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талд явсан ч, тохиролцооноор УИХ-ын дэд даргын суудалд гараад суучихсан хүн юм.

Чингэж МАН-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын дарга Н.Учрал нар хүмүүсээ түрэмгий болоод увайгүйгээр чихсэн дүр зураг тодорч байна. Үүнээс 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны парламентын сонгуулийн гол нөлөөлөгч хэн байх нь харагдах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сөнөжээ
Сөнөжээ

Сөнөж байна дөө

Зочин
Зочин

Ерөн намаас түдгэлзэх Монголд бол худлаа юм бна. Тогложийна даа

Зочин
Зочин

МЭНГУТ БАГААА БАЯР ЭНЭЭ ТЭРЭЭ БАЙХГҮЙ БОЛСОН НЬ ТОМ АМЖИЛТ ЮМ АА

Зочин
Зочин

Ухна хүүк зайл.

Зочин
Зочин

НҮҮРСНИЙХЭН ХАСАГДСАНН НЬ ЯАМАЙДАА

Зочин
Зочин
Reply to  Зочин

Наранбаатар гээд жинхэнэ мэргэжлийн нүүрсчин гар ч шааж л явна даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Вааа ха ха. Хүүк Содбаатар нарыг нүүрсгүй гэж бодоо юу

Зочин
Зочин

amjilt husie ee

Зочин
Зочин

Шихихутаг төгссөн үнэртэй ус хийдэг хүүхэн бас төр удирдах уу, өөдлөхгүйнээ энэ улс орон. Арай уураг тархи гайгүй хүмүүсээрээ удирдуулмаар байх юм. Сонгуулиар тэгээд энэ хэдэн нойл нь л давхиад ирдэг юм

Зочин
Зочин

Аав нь ерөнхийлөгч хүү нь Намын дарга хүүгийн авга ах нь гишүүн бас Намын ТУЗын гишүүн аавийн нь хар ажилчид бас Намын ТУЗын гишүүн яаанам бэ дээр үед Эрэлийн Эрдэнэбатын нам гэж байлаа

Холбоотой мэдээ

Back to top button