СПОРТ

"Physical Asia" шоуны оролцогч дэлхийн чансааны 23-т бичигдэж эхэллээ

Олон улсын жүдо бөхийн холбоо шинэчлэгдсэн чансаагaa гаргалаа. Чансаагаар хамгийн өндөрт эмэгтэй жүдочдоос 63 кг-д Б.Ганхайч бичигджээ.Тодруулбал, гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

Харин 48 кг-д Г.Наранцэцэг зургаад, Л.Энхрийлэн 20-д, +78 кг-д "Physical Asia" шоуны шилдэг оролцогч А.Адьяасүрэн 23-т бичигдлээ.

Армийн дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, “Улаанбаатар”, “Баку” их дуулгуудын мөнгөн медальт, “Душанбе” их дуулгын хүрэл медальт, Залуучуудын Ази тивийн аваргын мөнгөн медальт ОУХМ Амарсайханы Адъяасүрэн "Physical Asia" телевизийн шоунд оролцож Монголын жүдо бөхийн тамирчдын нэр хүндийг олон улсад өндрөөр гаргаж чадсан юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button