УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | МАН-ын бүлэг УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Өнөөдөр эрх баригч нам УИХ-ын даргыг тодруулах үйл явдлыг Eguur news агентлаг НЭГ ДОРООС хүргэж байна.


НЭМЭЛТ: 10.15 цаг

УИХ-ын даргад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлэх асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэж дууслаа.

Нэр дэвшүүлэхтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Номин нар үг хэлсэн байна. Мөн УИХ-ын даргад нэр дэвшигч Н.Учрал бүлгийн гишүүдэд хандаж МАН-ын XXXI Их хурлын үр дүн болон МАН-ын шинэчлэлт, бодлогын асуудлаар мэдээлэл өгсөн аж.

МАН-ын бүлгийн гишүүдийн олонхын саналаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг дэмжжээ.


НЭМЭЛТ: 09.15 цаг

-МАН-ын УЗ Н.Учралыг спикерээр 100 хувийн саналаар дэмжлээ-

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Уг хуралдаанаар УИХ-ын даргад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг дэвшүүлэн оруулж иржээ. Улмаар Удирдах зөвлөлийн 39 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Одоо үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж хэлэлцэнэ.


ЭХЛЭЛ: 08.00 цаг

-МАН-ын УЗ 08.00 цагт хуралдсаны дараа бүлгээ хуралдуулна-

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.20/ 08:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар товлоод байгаа. Хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Эл хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах аж.

МАН-ын шинээр бүрдүүлсэн Удирдах зөвлөл хэн байхыг эхлээд шийднэ. УЗ-д Ерөнхийлөгчийн хүмүүс жин дарж байгаа гэдгийг дээрхээс тодорхой харж болно. Одоогийн байдлаар тус намын дарга Н.Учралыг спикеэрээр тавих асуудал хүчтэй яригдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх

Одоо ч жинхэнэ дайн эхэлнэ. Занданшатар мааний болжээ. Сайнзориг албан бичгээ бэлдээд эхэлсэн үү

Зочиpн
Зочиpн

ЭНЭ ГАРУУД 08 ААС ХУРАЛ ХИИЖ ЧАДАХГҮЙ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button