Улс төрийн мэдээ

О.Номинчимэг: БНХАУ дотооддоо цахилгаан тамхийг хориглосон атлаа бусад улс орон руу гаргахаар үйлдвэрлэдэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт хэлж байгаа билээ.

О.Номинчимэг,

Тамхины онцгой албан татвар бол ерөөсөө төсөв бүрдүүлэх орлого биш. Эндээс орж байгаа татварын орлогыг хүүхдүүдэд буцаагаад зарцуулдаг байх ёстой. Хүүхдүүд рүү чиглэсэн спортын дугуйлан, тоглоомын талбай, барилга байгууламжийнх нь хүртээмжид зарцуулъя гэж хэлээд байгаа юм. Түүнээс төсөв бүрдүүлэхгүй гэдгийг онцлон хэлье.

УИХ-ын дарга Н.Учрал,

500 метр гэдэг заалт хэрэгжихгүй байна. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхэд цаашид ямар хүндрэл байх вэ

Ажлын хэсэг,

Хөдөө суурин газар дээр сургууль, сумын захиргаа ойролцоогоор 100-200 метр зайтай байхад тухайн радиуст 1-2 дэлгүүр байдаг. Хууль бусаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа тухайн суманд 500 метрийн үйл ажиллагаа хэрэгжихгүй байх тохиолдол бий. Хууль бусаар бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, өсвөр насныханд худалддаг байж болзошгүй нь шалгалтаар илрээд шалгагдаад явж байгаа.

О.Номинчимэг,

Асуудлыг бид өсвөр үеийнхнээ хамгаалахд чиглүүлэхгүй бол оройтох гээд байна. БНХАУ жишээ нь дотооддоо цахилгаан тамхийг хориглосон. Гэтэл дотооддоо хориглочихоод бусад улс орнуудад борлуулах зорилгоор үйлдвэрлэдэг.

Ажлын хэсэг,

500 метрийн асуудал бол энэ хуулийг хэрэгжүүлэхэд бусад гол заалтын нэг болж байгаа. Электрон тамхийг энэ хуулинд тамхинд тооцож худалдаалахад 500 метрийг хөндөхгүй үлдээлээ гэхэд лангуун доогуур орох, жилд 300-500 зөрчилд торгуулийн арга хэмжээ авч байна гээд сууж байх боломжтой. 500 метр байлаа гээд тухайн хүн тамхинаас гарах нөхцөл болохгүй. Тэгэхээр уялдуулахгүй бол болохгүй.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ккккк
Ккккк

Тамхи ч бай өөр монгол хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах гэж төр засаг, харьяа байгууллага, гишүүд та нар ажиллаж байгаа юм биш үү. Битгий ийм тэнэг шалтаг ярьж бай. Үнэхээр гайхалтай хүмүүс төрийн өндөр мэтийн заларч. Яана даа

Холбоотой мэдээ

Back to top button