Улс төрийн мэдээ

Хэрэг эрхлэхийн ажлаасаа хальж яваа С.Бямбацогтыг Г.Дамдинням, Б.Цэнгэл нар “олив”

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ долоо хоногт Зэсийн боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт зарлах талаар холбогдох албаныхантай уулзаж, хэлэлцсэн.

Засгийн газрын 2026-2030 он хүртэл Монгол Улсын хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөнд багтсан уг асуудлыг ямар нэг хуулийн зөрчил, ямар нэг асуудалгүй гаргалгаа, шийдэлтэйгээр ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тэрбээр үүрэгдсэн юм.

Түүний энэ уулзалтын дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Манайх уул уурхайн хоёр сайдтай болсон. Одоо аж үйлдвэрийн хоёр дахь сайдтай боллоо. Төсөл сорчлоно, ТӨК сорчлоно” хэмээн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг хатгаад авав.

Өмнө нь тэрбээр Хөтөлийн “Цемент шохой” ХХК дээр давхиж очоод тухайн компанийн удирдлага Д.Баттүвшинг хангалтгүй ажиллаж байна гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь өөрийн хариуцсан үүрэг чиглэлээс хальж, ТӨК-иудын томилгоо, халаа сэлгээ болон бүр шинээр байгуулах зэрэг асуудалд гар дүрэлцээд байгаад танхимын сайд нь ч ундууцлаа илэрхийлжээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүн байхдаа ч С.Бямбацогт ийн хошуу, хуруу нэмэлцэж явсан удаатай.

Түүний удаа дараагийн энэ асуудлынх нь дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Нэг сайд манайхаас санал авахгүйгээр цаагуураа нэрийг нь хийж байгаад нэг үйлдвэрийн газрыг засгаар оруулаад шийдчихсэн байвал яах вэ. Ийм байвал ТӨБЗГ-ыг татан буулгачих гэж би хэлсэн. Манайх уг нь мэргэжлийн байгууллага, шийдвэрлэдэг газар нь юм. Гэтэл ЗГХЭГ нь хоёр том компаниудаа авсан асуудлууд нь түүгээр явж байх жишээтэй. 2015 онд Төрийн өмчийн хороог татан буулгачихаад баахан юмнуудаа хийж авсан. 2016 оны сонгуулийн дараа энэ алдаагаа ухамсарлаад уг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг байгуулсан юм. Өнөөдрийн хийгдэж байгаа томилгоонууд улс төрийн чиг хандлагаар хийгдэж байна. Хөтөлийн “Цемент шохой” дээр гэхэд л мэргэжлийн бус хүн томилсон гэнэ, яагаад мэргэжлийн хүн томилж болдоггүй юм гээд асууж байна” хэмээн нэгэн хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлжээ.

УИХ-д удаа дараа сонгогдож, хэд хэдэн салбарын сайд хийж, одоо ЗГХЭГ-ын даргын албан тушаалд очсон МАН-ын хууччуулын нэг С.Бямбацогт Засгийн газрын нэрийг барьж, эрх мэдлээ “далимдуулж” явааг ийнхүү салбарын сайд болоод бодлогын үүрэг чиглэлийг нь хариуцсан дарга нь олиод амжив.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Настан.
Настан.

Ер нь Бямбацогтын та.лаар олигтой юм бага сонсож байсан.А.лбан тушаа.лд улаарайн шунадаг цаад санаа нь мөнгө идэх зорилготой.

Зочин
Зочин

byambatsogt ashig sonirholiin zurchiltei hyn, turd bj bolohgui , bygdiig mungu gej hardag

Зочин
Зочин

bugd ashig honjoo haigchid bgaa

хэн бэ гэжүү
хэн бэ гэжүү

дамдиннам, цөнгэл, бямбацөгтгэгчид ашиг сонирхолын уутнууд, занданшатар цөөлж цэгцлэхгүй бол ажилч явахгүй дээ.

Иргэн
Иргэн

Шатхууны савны 2- их наядын тэрбумтан Дамдинням!! Кк Шатхууны хомосдол бий болгож байгаад шархууны сав барих нэрээр хоёр их наядыг цөлмөхөөр Хүрэлсүхтэй тохиролцсон!!

Халтар
Халтар

Дамдиннямын эрх ашиг хөндөгдөж, салбарын сайд нь өөрийн хүн өөрийн нохойгоо тавих л байсан байх

Хөх чоно
Хөх чоно

Цэнгэл. дамдинням.бямбацогт 3лаа хог шаар нууд .энэ МАНд олигтой хүн алга уу.сөнөчихсөн нам юм даа

Зочин
Зочин

Сүгийн нөхдүүд Бямбацогтыг гадуурхаж л байна. Бямбацогт наад тал руугаа налсан бол зөв байх байсан юм одоо тэгээд дээрэмдүүлээд өнгөрөх биздээ хөөрхий.

Зочинолдо
Зочинолдо

тээр тээр ховдынхон

Уншигч
Уншигч

Энэ олидог нөхдүүд өөрсдөө их НО-той санагддаг. Цэнгэл гэхэд ТӨХК-ууд нь бөөн татаас, алдагдалтай ажиллаж ирсэн байхад юу хийсэн, УБТЗ, Хөтөлийн үйлдвэрт очиж ажиллахдаа асуудалд орооцолдож байсан гээд л. Дамдинням нь сая шатахууны үеэр хэрхэн ажиллаж бидэнд өгч байсан мэдээлэл, бодит байдлын зөрүү, одоо шатахууны сав барих асуудал гээд л. Шатахуун нийлүүлэгч нар нь саваа бэлдэх нь зөв биз дээ. Биднээс авсан мөнгийг хүний бизнест зарж байгаатай адил ш дээ. Бямбацогтын тухайд өөрийн чиг үүргээсээ халих нь буруу. Ийм болохоор бүгд л ажил үүрэг, зорилго бодлогоо сайн ойлгохгүй хүмүүс харагдаад бн даа

Зочин
Зочин

Ха ха МАН ын өлөн хулгайчууд алалцаад бай нэг нь ч гэсэн хорогдож байвал

Зочин
Зочин

hovdiin hogiin hulgaich

Дорж
Дорж

Ердөө зорилго ажил нь тэр шүү дээ засаг өөрчлөгдөөд юу ч сайжирсангүй харин ч шинэ хулгайчид илүү хомхой ажиллаж бна

Зочин
Зочин

Засгийн газар нь хууль дүрмээ барихгүй бол хэн дүрэм журам хууль сахих болж байна.

Зочин
Зочин

Ха ха Хүүкийн тоодгорууд одоо хоорондоо үзээд эхэлсэн үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүүк Бямбацогтыгаа зайлуулах гээд байна даа. Энэ муу Бямбацогт нь ч увайгүй шунал нь шулам болсон хог доо. Мөд төрөөс арчигдана биз

Зочин
Зочин

Монцгор хамартад хариуцлага тооц.та нар чадахгүй лдээ

Зочин
Зочин

Бямбацогт даварсаар даварсаар Дагвын орон дээр гэдэг шиг амьтан шдэ угаасаа. Өөрийнхөө ах дүү нар гэж баарцгалсан юмнууддаа хичнээн төсөл хөтөлбөр цавчуулж өөртөө л болж байвал ард нийтийн эрх ашгийг хохироохоосоо буцдаггүй луйварчин шдэ. 5р баазад баруун бүсийн тээврийн төвийг шилжүүлснээр төв замын нийтийн тээвэр ч очдоггүй болсноор хичнээн амьтан тамаа цайж бна гээч. Шуналын дэв.

Ариунаа
Ариунаа

Дамдиннямын идэх гэж байсан тогооноос шанагадах гээд дургүйг нь хүргэж лдэа.Ер нь Дамдиннямд сайдын аж л ахданашдээ

Зочин
Зочин

Бүгд Хүрэлсүхийн цэргүүд л юм.Элсүүлэх болзол нь тэрмумаар хэмжигдэх мөнгө.
Хүрэлсүх энэ новшийн Бямбацогтоос юу горьдоод дахин дахин засг.газарт байлгаад байдаг юм?
Хулгайч,архагшсан энэ этгээдийг уг нь шоронд илгээвэл Хүрэлсүхийн нэр хүнд дээшлэх байсан,эсрэгээр салахгүй наалдаад байх юм.Хамт л унах юмнууд байх даа

Тайван
Тайван

Бяамба

Тайван
Тайван

Бямбацогтыг Тeндeрийн мангас ,Эрчим ХЯамны бүх өндөр үнэтэй тeндeрийг хусдаг.Ашиг сонирхлын агуу зөрчилтөй хүн гэж бичээд байдаг нь үнэний ортой юм бн ..Итгэдэггүй байсан ..

Зочин
Зочин

2001 оноос эхлээд тэр үеийн ТӨГ ын дарга,дараа нь монгол банкны захирал болсон Пүрэвдоржыг дагуулаал Эрдэнэт үйлдвэрт шахаа хийгээл худалдан авалт хариуцсан менежёрүүдийн хахуулиад, дараа нь том тэндерүүдийг эрдэнэт үйлдвэрийн захирал байсанЧ. Ганзоригийн дүү Ч.Батзоригтой хуйвалдаж шахаа хийж гаршсан гар шүү дээ. Эрдэнэтийхэн сайн мэднэ бараг боловсролгүй шахуу хожим худлаа үнэн сургууль төгссөн болж сайн нэгжвэл дээд сургуулийн анги төгсөлт зураг албом энэ тэр бараг байхгүй дээ. 90 оноос ченж хийсэн сургууль байхгүй л явж байсан гар даа.

Nora
Nora

Бямбацогтын зөв. Зангарагтай, ажил хэрэгч, үр дүн гаргадаг сайд. ЗГХЭГ-ын сайд бол бүх яамдын бодлогыг нэгтгэн зангиддаг. Ажлаа хийж чадахгүй байж олиошогдоод яахав.ккк

Холбоотой мэдээ

Back to top button