УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Батбаатараас тусдаа хуралдсан ИЗНН-ынхан “Их хурлаа дахин зарла, ₮455 саяа тайлагна. Үгүй бол огцор” гэжээ

Улс төрийн намын тухай хуулийн дагуу УИХ-д суудалтай улс төрийн намууд Намын их хурлаа хийж, дүрмээ шинэчлэн баталж, аванхоёрдугаар сарын 31-ний дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Энэ дагуу МАН, АН Их хурлаа хуралдуулж, намын дүрмээ хэлэлцүүлэн, даргаа сонгоод УДШ-д хүргүүлээд буй. Харин ИЗНН амжих уу, үгүй юу гэдэг дээсэн дөрөөн дээр иржээ. Учир нь эл нам хагаралтай байна.

Өчигдөр /2025.11.30/

Төрийн ордонд тус намын дарга Б.Батбаатар тэргүүтэй хэсэг хүмүүс хуралджээ. Уг хуралд түүний хамаарал бүхий хүмүүс цугласан гэгдэж байгаа аж.

Гэтэл уг хуралтай зэрэгцэн замын нөгөө талд “Пума империал” зочид буудалд тус намын анхан, дунд шатны байгууллагуудын төлөөлөл хуралджээ.

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалаг, ИЗНН-ын Тэргүүн Дэд дарга С.Батбаатар, ИЗНН-ын Бодлого хариуцсан дэд дарга Т.Бат-Эрдэнэ нар даргаасаа тусдаа хурлыг санаачилж. УИХ-ын гишүүн болсон Р.Батболд, М.Нарантуяа-Нара нар оролцож.

Б.Батбаатарыг:

  • Намын Удирдах албан тушаалд ах дүү, хамаатан садан, найз нөхдөө оруулсан,
  • намын санхүүжилтийн мэдээллийг нуусан, зориулалтын бусаар зарцуулсан гэж буруутгасан байна.

Намын их хурлаа дахин зарлаж, дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэх, сонгогчдын саналын тооны дагуу төрөөс өгсөн 455 сая төгрөгийн санхүүжилтээ тайлагнах шаардлага хүргүүлжээ. Хэрэв биелүүлэхгүй бол огцруулах арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Өдгөө Улсын дээд шүүхээс ГУРВАНТАА буцаад байгаа дүрмийн өөрчлөлтөө тус нам 2025.12.31-ний дотор амжиж бүртгүүлж чадах уу гэдэг асуулттай тулгараад байна. Тэр тусмаа ийм толхилцоонтой байгаа нам.


Тус намын дарга нь Батын Батбаатар. “Тумбааш” гэгддэг тэрбээр ИЗНН-ын дарга болохоосоо бүр өмнө АН-ын гишүүн байв. 2004-2008 онд УИХ-д бизнесийн салбараас хэд хэдэн залуу гишүүн сонгогдож байсны нэг нь.

2008-2013 оны хугацаанд Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар ажилласан гэгдэг. 2016 оны парламентын сонгуульд АН-ын дарга асан З.Энхболд түүнийг нэр дэвшүүлээгүй тул намаас гараад З.Энхболдын эсрэг Баянгол дүүрэгт нэр дэвшиж байсан аж. Харин 2023 оны аравдугаар сард Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын даргаар бүртгүүлжээ. Тус нам С.Зориг агсны нэрээр 2000 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн үед “Дөрөвт эрэмбэтэй эл намыг худалдаж авсан уу” гэдэг асуулт анхаарал татаж байв.

Өдгөө ИЗНН-ыг нэг ах, гурван дүүгийн хамтаар удирдан, “Гэр бүлийн нам” болгосон тул намынхныхаа эсэргүүцэлтэй тулгараад байна. Тодруулбал, Б.Батбаатарын төрсөн ах Б.Батцэнгэл, төрсөн дүү Б.Батхүү, Б.Батсайхан нар нь ИЗНН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг бол төрсөн дүү Б.Батхуяг нь тус намын Дэд даргаар ажилладаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

намайг Батын Батбаатар угаасаа хулгайч ш дээ хэлд орсон ухаантай хулгай хийгээд мундаг болжээ

Зочин
Зочин

Ene IZNN gedeg nam chini yag yaj yvaad iim bolchihdog yum be, dandaa ah duuaraa duurgeed ard tumnii ner barij hereggui l bh shig sanagdaj bn

Зочин
Зочин

Minii bodloor ene Batbaatar gej hun namiin ner suriig uneheer unagaj bn daa, iim heruul temtsel duusdiin odo yah ve

Зочин
Зочин

Yag ene shig jijig namuud dotoo aldaj budilj bgaa n mongoliin ulsturiin togtvortgui baidliin neg shaltgaan yum bishuu gej bodoj bn

Зочин
Зочин

IZNN dotor bur ger buliin biznes bolson gej humuus yarij baina, tiim l yum bol ard irged bidniig toiruulj togloh hereggui shdee

Зочин
Зочин

Ene nam yaj 12 sard amjij UDSh deer burtguuleh yum boloo, dotoroo hurtel negtgej chadahgui baihad gadnaar ymar ner gargahev dee

Зочин
Зочин

Namd handiv, sangiin mungu haashaa orj garj bgaag medehgui nuugaad bdg ni mash ih ergelzeetei sanagdaj bn

Зочин
Зочин

IzNN gej neg tsagtaa ner turtei baisan namiig odoo bur suiruuleh geed bga yum shig sanagdlaa ard tumnii itgel dampuuraad bn

Зочин
Зочин

ireeduid ted ingej bailaa geed manai uls tord ymar ch uurchlult irgehgui l bolov uu, jijig namuud bugd neg talaasaa surug nuluutei bna

Зочин
Зочин

iznn deeree alaltsaad bhad ard tumnii toloo yu ch hiihgui n todorhoi bolchloo, ene namiin ireedui burhar haragdaj bn

Зочин
Зочин

Ene Batbaatar gej hun uuriin humuusee l udirdlaga bolgoj suulgasan geh yum, tiim bdald ymar neg zohion baiguulalt garah ve dee

Зочин
Зочин

Batbaatariin tuhai medee uneheer asuudaltai bn, 455 sayiin toloo shuud heruule garna gedeg n uuruu nileen buruugaas ug garaltai

Зочин
Зочин

Latin usegtei komment bichvel bas huurhun haragdaj bn, ghde IZNN-d bolj bgaa yum n huurhun bish, dotor ni bohir yum ih bna

Зочин
Зочин

Ene 31-nii hugatsaand amjina gehgui ym bn shuu, yaj ch harsan niiluulj chadahgui humuus bna

Зочин
Зочин

Ard tumnii sanaliig avch ywsan nam odoo yaj ingej dotoo hagtaraltand orj boldog bna, hariutslaga gj yum baihgui

Зочин
Зочин

Margaash n bas uur hural hiine hoyor talaasaa gj sonsloo, bas neg taliin udirdlaguuddaa itgehgui bolson gej bn

Зочин
Зочин

Ene ah dvv nariin ajilladag gj sonsood uneheer gaihsan, iim yum mongoliin namuudaar duuren bdag n haramsaltai bn

Зочин
Зочин

Yamar ch ardchilsan uzel alga bolson n todorhoi bn, darga ni bish bolgon humuustei muudaltsaj bdg yum bol buur teneg l bn

Зочин
Зочин

Herev 455 saya tugrug buzar mongod zartsuulagdasan bol shuuh prokuror oroltsoj shalgah heregtei sanagdav

Зочин
Зочин

zgr l ajlaa hiihed yadag bn aa, dandaa geriinhniihee erh medel nemeed baihaar odoo irged itgehgui bnoo

Зочин
Зочин

Iim yum bolood bgad mongoliin uls toriin talbar yaj eruuljine gj bodoj uzeh heregtei sanagdaj bn

Зочин
Зочин

Nam gej nerlehgui bur ger bulin kompan bolchihson gej humuus gaihaad bh ch argagui l dee

Зочин
Зочин

udsh deer 3 udaa butsagdsan gej sonsood uneheer haramslaa, hunii ajil gej iim budliantai bh ch gej

Зочин
Зочин

Ard irgediin sanaa zowj bna shuu, jijig namuud tsuglaraad negdvel iluu amar bh gj bodoj bna

Зочин
Зочин

Ene Batbaatar odoo uuriin ner turuu ene namaar barih gj bgaa yum bolov uu, ard tumend tus bolj bgaa yum yu ch alga

Зочин
Зочин

Heden hun ni neg uruu dotor hural hiigeed nuguu tal ni buudald huraldaad, ene buruugiin tuil bish bol yaj bh ve

Зочин
Зочин

Nam dotor dotood shalgalt yavuulahgui bol bur asuudal bolj bn, sanhuugaa nuuh geed bgaa n uneheer ergelzeetei

Холбоотой мэдээ

Back to top button