"ДЦС-4" ТӨХК: Өр төлөөд өгөөч / Г.Занданшатар: Улсын төсвөөс зээл төлөх боломжгүй

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.12.01/ цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
- Тус компани төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59%,
- Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55%-ийг дангаар хангаж байна.
Гэвч "Өр төлбөр нь 78,4 тэрбум төгрөгт хүрсэн" гэж компанийн удирдлагууд танилцууллаа. Мөн "Хөгжлийн банк"-наас авсан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх чадваргүй болсон тул улсын төсвөөс төлж барагдуулах хүсэлтийг компанийн зүгээс тавив.
Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвөөс зээлийг төлөх боломжгүйг хэлээд компанийн үргүй зардлыг бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллахыг санууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангатга. Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш зардлаа хэмнэх тооцооллыг хийж, хэрэгжүүл. Үрэлгэн байдлаа цэгцлэхгүй байгаа учраас нийгмийн уур амьсгал үнэ нэмэхийг хүлээж авахгүй байгаа юм. “ДЦС-4” өнөөдрийн байдлаар эрчим хүчний нүүрсний 19 хоногийн нөөц бүрдүүлжээ. Өвлийн ид оргил ачааллын үед бэлэн байдлаа дээшлүүлэхийн тулд уг нөөцийг 30 хоног болгож нэмэгдүүлж, нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгав.
“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хийсэн шалгалтаар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д хэд хэдэн зөрчил илэрсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зээл хүчингүй болго, татвар өршөө, НӨАТ өршөө, НДШ өршөө, үнэ 10 дахин нэмж өг!
зээлийг төлөх л ёстой юм биш үү. ашиггүй тарифаар заруулаад байгаа юм чинь