Түүх соёл, уламжлалУлс төрийн мэдээ

"Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болголоо

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.12.04) нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Н.Учрал үг хэлэхдээ хууль, тогтоолын төсөл боловсруулах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” зарим захирамжийг хүчингүй болгож буйгаа мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 482 тоот захирамжийг уншиж танилцуулсан юм. Уг захирамжид зааснаар ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан болон холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсантай холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 80, 82, 86, 87, 89, 94, 95, 98, 104, 107, 110, 111, 113, 115, 173, 292, 2025 оны 254, 289, 321 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгожээ. Тодруулбал, Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах, Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах, Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд багтжээ.

Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагааны хугацаа дууссан, үр дүн хангалтгүй байгаа тул “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 73, 74, 75, 78, 97, 99, 100, 101,102, 103, 106, 114, 116, 155, 156, 175, 290, 304, 329, 2025 оны 66, 68, 156, 158, 180 185, 200, 210, 248, 255, 258, 264, 290, 303, 315, 362, 365, 438 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон талаар дурдлаа.

Мөн Засгийн газраас холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 93, 96, 174 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон байна. Үүнд, “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах, Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах, Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж буй нийгмийн зарим харилцааг зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд тус тус багтжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button