УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Оюутолгой”-н сонсголд очихгүй байх С.Баярын ээлжит тактик

“Оюутолгой”-н сонсгол ирэх долоо хоногт эхэлнэ. Үүнд, 300 гаруй хүнийг гэрчээр дуудсан билээ. Нийт дөрөв хоног зохион байгуулагдана.

Эхний өдөр нь, “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудал" хэлэлцэх юм.

Дараагийнх нь “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар" хэлэлцэх юм.

Гэрчээр дуудагдсан 300 хүний нэг Ерөнхий сайд асан С.Баяр очихгүй гэдгээ зарлаад буй. Түүнд гурван өдрийн гурван зарлан дуудах ирсэн. “Би бээр төрөө хүндэлдэг иргэн мөн хэдий ч, эл сонсголд очихгүй” хэмээсэн аж. Тэрбээр,

  1. (Хайгуулын лицензтэй байсан Онтре-гийн талбай, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар гм) миний удирдаж байсан ЗГ хэлэлцэж байгаагүй. Иймээс энэ талаар түр хороонд өгөх мэдээлэл надад алга.
  2. "Гайт" 34 хувьд ногдох санхүүжилтийн зээл, түүний хүүгийн талаар Монгол Улсын ЗГ нь Рио Тинто компанитай хэлэлцээр хийж буй. Ийм үед энэ сэдвээр нээлттэй сонсгол хийж, монголын талын байр суурийн талаар ил задгай ярих нь сөрөг нөлөө үзүүлнэ.
  3. Оюутолгой нь эдийн засгийн бизнесийн том төсөл байхын зэрэгцээ хэмжээ, чиглэл, ач холбогдол зэргээрээ гурав дахь хөршийн ХО, манай улсын аюулгүй байдал, хөгжилтэй шууд холбоотой тул үүнийг олон зуун хүн оролцсон нээлттэй сонсголоор бус, огт өөр бүрэлдэхүүн, агуулга, хэлбэрээр хаалттай хэлэлцэх нь манай улсын язгуур эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж буй. УИХ-ын зарим улстөрчид ямар арга хэмжээ хийх нь тэдний ухамсар, эрхийн асуудал. Тэр арга хэмжээнд нь очих эсэх нь иргэн миний ухамсар, эрхийн асуудал. Болгооно уу” хэмээжээ.

Эхлээд тэр, О.Батнайрамдал нарыг "шинэков" гэж голж байсан. Дараа нь нээлттэй биш хаалттай хэлэлцэх ёстой гэдэг шаардлага тавьж байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Асар их авлига авсан нөхөр том том дуугараад энэ муу пизда юу юм бэ

zocin
zocin

Ийм золбин хулгайчдаар улс орныхоо аюлгүй байдлыг нууц гэж хулгайлах нөхцлийг бүрдүүлээд байхаар түүгээр нь далдлах арга хэрэглэх нь наад садист новш чинь

иргэн
иргэн

Хүчээр авчирч суулга,,,,Оюутолгойн гэрээг Хар толгойгоогоорой хариуцана гэж томорч байсан Өгөр толгой,,,,одоо Айж байгаан баахан Авилга авчихсан,

Холбоотой мэдээ

Back to top button