АН-ынхан АНУ-д Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзжээ

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Ганбаатар нарын тэргүүтэй Ардчилсан намын төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо зохиогдож буй баруун-төвийн үзэл баримтлалтай ардчилсан намуудын нэгдэл болох Олон улсын ардчиллын холбоо (International Democracy Union)-ны чуулга уулзалтад оролцож байна.
Энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элэгдоржтой уулзсан тухай мэдээлэл цахим орчинд хөврөөд байсан юм. Чуулга уулзалтад Ц.Элбэгдорж тус байгууллагын дэд ерөнхийлөгчийн хувиар оролцсон аж. Улмаар "Номхон далайн бүсийн хөгжил ба сөрөн тэсвэрлэх чадвар" сэдэвт салбар хуралд панел зочноор сууж байгааг АН-ынхан мэдэгджээ.
О.Алтангэрэл ХЗДХ-ийн сайд байхдаа буюу одоогоос жилийн өмнө Ерөнхийлөгч асныг Интерполоор эрэн сурвалжилж байгаагаа зарлаж байв. Өдгөө хэрхсэн нь тодорхой мартагдаад байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдорж эх орондоо ирж чадахгүй байна гэдэг нь энд хууль шүүхээр орох нилээн том асуудалтай гэдэг тодорхой л доо! Угаасаа Хятад цусны угшилтай юм гэсэн, үхэх цагт монгол нутагт ясаа тавихгүй, Америкт үнсэн чандар болоод төгсөх биз? Тогжгор Эби!
АН,Цогтгэрэл хоёр хол явахгүй юм байна.Та нар хувиа бодохоос ард олноо гэх сэтгэл даанч алга даа.
Элбэгдоржийг НҮБ н дарга болчих тэх үү?гээд гуйгаад байгаа гэсэн.Манай хүн харин монголчууд намайг хүзүүгүй хулгайч гээд Монголд очвол нэг худагтаа хийж байгаад бүх насаар минь хорино гээд байгаа жаахан хүлээчихээ гээд байгаа гэсэн.
Ёстой бурж өгч байна даа
nohoinuud eh ornoo zarchih geed l baina uu.