Байгаль орчин

Ойрын өдрүүдэд зарим нутгаар цасан шуургатай

Өнөөдөр Улаанбаатар хотод, шөнөдөө үүлшинэ, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр,06-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгаар, 11, 12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна. 

Хур тунадас: 06, 09-нд ялимгүй цас, 12-нд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 06, 09, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -24..-29 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 12,13-нд хүйтний эрч нэмж чангарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button