НИЙГЭМНийгэм мэдээ

Томуугийн өвчлөлийн хувь буурах хандлагатай байгаа ч эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо өсжээ

Улсын их хурал дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр хуралдаж, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцжээ. Нөхцөл байдлын мэдээллийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулсан байна. Тэрбээр өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг тодотгожээ.

Түүнчлэн, томуу томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үед

  • Улсын хэмжээнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдээгээр амбулаторийн үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй байна. 
  • Нийслэлд өвчлөл буурч байгаа нь сурагчдыг цахимд шилжүүлж, амны хаалтын хэрэглээ нэмэгдсэн, 5 хүртэлх насны хүүхдийг томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд гэрээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн, сургалт, сурталчилгааг эрчимжүүлсэнтэй холбоотой.
  • Томуугийн үзлэгийн хэсгийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулахаар үлгэрчилсэн зааврыг гаргаж үзлэгийг энэ долоо хоногоос эхлэх юм байна. Ингэснээр үзлэгийн хүлээлгийн цагийг бууруулах, хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг бууруулах, халдварыг бусад эмчлүүлэгсдэд тараахгүй байх ач холбогдолтой гэв.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БҮР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭ ХААГААЧЭЭ ГАМШИГ БОЛЛОО ШҮҮ ДЭЭ ОЛИГТОЙ Ч БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛДЭГ ЮМ ШИГ.ХАА ЗОГСОО ХҮҮХДҮҮДЭЭ БОДОЦГООЁО

Холбоотой мэдээ

Back to top button