Төсөв нь 2 их наядаар тасалдсан ч, Г.Занданшатарын ЗГ томилгооноос өөр зүйл бодохгүй явна
Төрийн сангаар дамжих гүйлгээ зогсонги байдалд ороод, ер нь их удчихлаа. Сангийн яамнаас тодруулахаар "Бараг л хэвийн байгаа" гэх гөлийж, гүлдийсэн хариулт өгдөг.
Гэвчиг төрийн өчнөөн ажил үйлчилгээ хийчхээд, мөнгөө авч чадахгүй байгаа ААН-үүдийн тоо ихэссээр байна. Орон нутгуудад төсвийн байгууллагууд өнгөрсөн сарын цалингаа тавиагүй нөхцөл байдалтай сууцгааж байгаа. Төсвийн орлогын тасалдал 2 их наяд даваад явчихсан нь тодорхой болов.
Гэтэл МАН-ын бүлгийн мэдээллийн үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Төсвийн орлого тасарсан талаар бусад улс төрийн намууд их ярьж байна. Энэ их хор уршигтай" гэж авч байна. Олон жил нэг нам засаглахаараа ингэж ичих ичгүүрээ гээдэг ажээ. Орлого тасарсан тул бусад улс төрийн намууд энэ талаар ярих нь, асуудлаа хөндөх нь байх үйл явц, харин ч эрүүл үзэгдэл. Байтлаа одоо бусад намууд нь юу гэж ярихаа МАН-аар заалгах юм гэнэв.
АН саяхнаас татварын өршөөлийн хууль санаачлах асуудлыг хөндөв. Гэтэл Сангийн яамнаас "Учиртайхан улс төрж" ухааны мэдэгдэл О.Цогтгэрэлд зориулж гаргаж байх жишээтэй. Бүртгэлтэй ААН-үүдийн тал хувь нь Х тайлан өгч, 16 мянган компанийн дансыг татвар төлөөгүй гэдэг шалтгаанаар эрх баригчид хаачхаад байна. Тэгэхээр сөрөг хүчин ингэж дуугарах нь зүй ёсны хэрэг.
Ер нь улс төрчид хулгай хуудуугаа шуудхан эвсэн нэгдэх замаар, уучилж өршөөж, нам дарж болж байна. Зэрэгцээд нийгмийнхээ дундаж давхаргыг бүрдүүлж яваа хэдэн ААН-үүдээ чиглүүлж, өршөөл хэрэгжүүлэхэд яадаг юм.
МАН-д одоо ерөөсөө төсөв нь 2 их наяд даваад цоороод явчихсныг бодож байгаа хүн алга. Бүгд томилгооны хөөс рүүгээ шунган орцгоожээ. Авлигын хэргээр шалгагдаж явсан Баянхонгор аймгийн Засаг дарга асан С.Мөнхсайхан Ерөнхий сайдын зөвлөхөөр ирж, хаврын жагсаалтыг Ухаа худагийн захиалгаар дэглэсэн гэгддэг Д.Болд, Р.Чингис нарт Цагдаагийн байгууллагыг атгуулж, ЭТТ-гоос бийлэгжсээр яваа Сангийн яамны фракцдаа ганц нүүрсний ордоо бариулах лобби гэхчлэн бүгд томилгоондоо л улайрцгаав.
ТӨХК-иуд дээр ямар ч сонгон шалгаруулалт явуулсангүй. Ганц ЭТТ дээр сонгон шалгаруулалт зарласан нэртэй ч яасан ч мэдэгдэхгүй замхрав. ЭТТ дээр эдүгээ МАН-ын ирэх сонгуулиудын зардал босох учир хэн авах нь хамгийн их маргаан дагуулж байгаа нь тодорхой.
МИАТ ТӨХК-ийн захирлыг халж байгаад, Г.Занданшатарын танхимыг хамгаалсан гишүүний хүнийг томилж, Эрдэнэс Монгол дээр бас эх адаггүй уралцаанаа эхлүүлэв. Энэ бүх томилгооны дараа элчингүүд, дипломат албадын томилгоо явагдахаар эхнээсээ МАН дотооддоо үзэлцээд эхэлжээ.
Энэ зуур 2025 оны төсвийн жилд хичнээн ААН-үүд төрөөс төлбөрөө авч чадахгүй он давуулах бол. Тэдний өдөр тутмын үйл ажиллагааны доголдолд МАН санаа зовохгүй юм. Ирэх оны төсвийг ингэж оны эхнээс л бөөн ачааллаар булж, 2027 оны сонгуульдаа эг маггүй бэлтгэх ажилдаа дахин орно оо. Төлбөрийн урсгал хүндрэх тусам л улсад хортой. Улс төрчид яахав, яаж ийгээд амьд мэнд үлдэж, дараачийн сонгуульдаа бэлдэнэ.
Г.Занданштарын тэргүүлсэн танхим 2026 оны хавар эдийн засгаа үүрч дийлэх үү. Бүр унагаж орхиод дараачийнхдаа өгөх үү. Баахан шоудаж байгаад, хасах балансаа Үндсэн хуулийн бус аргаар орхиод зугтах зэрэг цөөхөн хэдхэн сонголтын цонх л тэдэнд харагдаж байгаа юм.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Ж.Энхбаяр гэж амьтан нэмэргүй дээ.МАН-ын асуудал боловч ард олон,улсдаа балагтай хог.Боловсрол багатай гөлдийсөн новш.
Ogtsruul.!!????
Төсөв мөсөв, цалин тэтгэвэр түй ч хамаагүй шдээ, албан тушаалууд дээ өөрийн хүмүүсээ тавьж байгаад өргөн фронтоор шaax нь чухал байгаа.
Зандка засаг захирч хэзээ ч чадахгүй,архи ууж л чадна
Татварын өршөөл гэж байхгүй шүү өмхий пиздакуудаа...
Занданшатар ямарч чадваргүй гэж Номтойбаяр хэлсэн нь үнэн бж. Учрал МАН -ын дарга болсон ю́м бол намын д дүрмээ дагаж Засгийн газраа авч яв. Чадахгүй бол чаддагт нь өгөөд зайл
Ийм эргүү ерөнхий сайдыг энэ насандаа харсангүй, өөрийн толгойгүй ерөнхийлөгчийн толгойгоор явдаг хүнийг толгойгүй сүг гэвэл зохистой.
Татварын өршөөлийн хууль үнэхээр маш их хэрэгтэй бн шүү хулгайчуудаа арай гэж л амь тээж бн.энэ үед л засаг дэмжиж өршөөх хэрэгтэй шүү
Улсаа бод ААН ээ дэмж тэгвэл ард түмэн өндиийн ш дээ
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Тархиндаа юмтай цоо эрүүл биш гэж дэргэдээс нь олон хүнээс сонссон доо
Занданшатарыг огцоръё. Ганц Занданшатарч биш ЗГ, ИХ, төрийн 3 өндөлөгтэй бүгдийн зайлуулах хэрэгтэй. Сангийн сайд гэж нэг их худалаа порорсон пиздааг бас зайлуулах. Төсөв өсөлттэй, валютын нөөцтэй байна гэж хуцаад байсан биз дээ.
Гүлдийсэн сангын сайдаа сольсон дээрдээ манд ер нь олигтрй хүн ч алгадаа бас нэг гөлийсөн дурак гарч ирээд самарчих биздээ энэ ман бүр тэмбүүрлээшүү
Ттө
Албан тушаалын алалцааны хулгайчдыг бүгдийг нь төрөөс зайлуулж байж гэмээнэ Монголын төр засаг өндийж, Иргэдийн амьдрал дээшлэх байх шүү.
Арчаагүй хог новшнууд,хулгайчаа шоронд нь явуулж чадахгүй.Хэрэгтэнтэйгээ нэг танхимд албан тушаалд өргөмжлөөд сууж л байдаг.Энэ тоглоомын төрөөс сайн сайхныг хүсэх хэрэггүй. Бүгд огцор
Хийгээд л бншдээ. Ямар өргөс авсан мэт тийм амар юмуу. Идэж уусан ажил хийдгүй овжин идээчдийг зайлуулж байж ажлаа хийнэ биздээ. Томилгоо хийлгүй яадгын дандаа шүүмжилж хараар будаж байхын
ОЭ д хариуцлага тооцож чадахгуй бол энэ засаг удахгуй байх, тэд иргэж ирнэ, ирэхдээ хонзонтой, хариугаа харгисаар авна. Татвараас хулгайлж хураасан асар их мөнгөөр хотын төвөөр олон шинэ барилга бариулж, сэтгүүл зүй цэнэглэж, троллын зомби армиа амилуулна. ЗШ кариер дуусна
Галзуу эсвэл архичин пяска л ингэж бичиж солиордог байх даа.
Татвар тэглэхийг хэзээч зөвшөөрч болохгүй. Харин төсөв тасарч байгаад засаг анхаарах ёстой. Үнэндээ төрийн байгууллагуудын бүх мөнгийг Сангийн яам татсан. Гэрээ байгуулж ажил хийлгэсэн газруудадаа өгөх мөнгөгүй тэднийг хараад сууж байгаа. Дээрээс нь жилийн эцэст олгодог үр дүнгийн гэрээний урамшууллыг хассан. Цалингийн 20-40 хувиар тооцож, бүтэн жилийнх ажлыг дүгнээд олгодог энэ урамшуулал олон жирийн төрийн алба хаагчдад оны эцэст бас ч гэж дэмжлэг болдог. Гэтэл бас харамлачихсан. Төр угаасаа одоо дээрэмчний л ажил хийж байна.