"Наадам, цагаан сар тухайн 7 хоногийн амралтын өдөр таарвал ажлын өдөр рүү шилжүүлнэ"

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүн С.Зулпхар, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр нэр бүхий гишүүд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд амралтын өдөр таарсан тохиолдолд дараагийн ажлын өдөрт шилжүүлэх нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг талаар дурдаж байсныг сануулаад, үүнийг хэрхэн зохицуулахаар тусгасныг лавласан.
Хуулийн төсөл санаачлагч Б.Уянга гишүүн, Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр нийтээр тэмдэглэх бүх баярыг бус зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх зохицуулалт болон өөрчлөгдсөн гэсэн хариулт өгсөн.
Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Идэж ууж, зугаа цэнгэхийг боддог ард түмэн гэж. Америкийн уугуул индианчууд шиг газар нутаггүй болох вий. Ромын эзэнт гүрэн шиг сүйрэх гэх мэтАрд түмнийг хэдий чинээ амрааж цэнгүүлэх тусам ард түмэн тэмцэлгүй болдог гэж. Бид газар нутагтаа эзэн байж ,сайхан хөдөлмөрлөж баян байж ард түмнээрээ жарганаа.
Тэгэлгүй яахав дээ....Монгол хүн байна даа....ямар Хятад,Оросууд амралтай биш....бидний уламжлалт төрт ёсны баяр шүү дээ
Чоно борооноор гэж
Iimerhuu huuli batluulah gej suudag
teneguud baih gej.Zasgiin gazriin togtool
gargaad l boliishtee.Ternii orond tsaaziin
ylaa sergeeh huuli batluul.
Тэнэгүүд
Төр цалингаа аваад амарна гоё байдаг байх...харин хувь иргэд та нарын баяр дуусахыг хүлээгээд л суух ёстой гэж үү....цагаан сарыг хотод тэмдэглэхээ боль......цагаан сар бол малчин ардын ахуй амьдралд зохицсон зан үйлтэй өвлийг өнөтөй давсанаа тэмдэглэж байгаа юм тэдэнд амралтын өдөр байдаггүй ажил амьдрал нь үргэлжилж байдаг......хотын иргэд захаас мах шүүс аваал сар идэх хоол хүнс ээ 3 өдөрт барж муутгаж өмхийрүүлж хаядаг болохоор тэмдэглэх шаардлаггүй зан үйл нь ч тохирдоггүй......
Шигэ жилин 31нд бас цагаан сарын битүүний өдөр амардаг болмоор бнаа. Бүх оронд new year eve гд баярын өдөр гж тэмдэглдэг