Шинээр олгох хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болголоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт,
Монголбанкны мөнгөний бодлогын хорооны 1-р сарын 16-ны ээлжит бус хуралдаан болж, макро түвшний бодлогын хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд, Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувиар шинэчлэн тогтоох,
Банкуудын төгрөгийн болон валютын заавал байлгах нөөцийг тус бүр нэг нэгж хувиар нэмэгдүүлэн, харгалзан 14 хувь болон 19 хувьд хүргэх,
Энэхүү бодлогын шийдвэрүүдийг гаргахад дараах хүчин зүйлсийг харгалзан үзлээ. Эдийн засгийн өсөлт эхний 11 сарын байдлаар 6.4 хувь байна. Хэдийгээр мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа ч гэсэн зээлийн өсөлт өндөр түвшин хадгалагдсаар байгаа. 2025 оны 11-р сарын байдлаар зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 21 хувиар өссөн. Зээлийн хэрэглээний өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай зээлийн өсөлтийг бууруулах, хэрэглээний импортыг тэтгэн ханш, төлбөрийн тэнцлийн дарамтын өсөлтийн нэмэгдүүлэх боломжтой. Эдийн засгийн гадаад орчны нөхцөл байдал тодорхой бус байгаа үед банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Монголбанкны мөнгөний бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засгийн салбарын тогтвортой байдлыг хангахтай нийцэж байгаа. Монголбанк эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад гол бодлогуудаа чиглүүлнэ” гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 байсан биздээ.Би андуураад байна уу.
Болиоо боль Монгол банкаа дандаа ийм ББСБ- уудаа дэмжсэн шийдвэр гаргаад байвал та бүхнийг ядарсан иргэдийн хилэнгээр боссон Непалд болсон шиг нохой шиг зодох болно шүү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
орлогогүй болсон иргэн зээл авахгүй яахав дээ. зээлийн хэмжээ өссөн учир иргэнд олгох зэээлийн хэмжээг бууруулж байгаа юм байна.
Энэ зээлийн яланд унагаадаг хугацаа хэтрэлт гэсэн ангилалаа нэг эргэж хармаар юмаа ямар ч зээл авч болохгүй байх юм ямар ч өр төлбөргүй байхад