УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Хулан, С.Даваасүрэн, Д.Мөнх-Эрдэнэ Засгаас явж, оронд нь хэн хэн ирэх вэ

Өнөөгийн улс төрийн өрнөл дунд дэд сайд нарын асуудал дэд сэдэв болон орхигдсоор байна. Угтаа хайхрахгүй өнгөрч болохгүй асуудал. Яагаад гэвэл, дэд сайд нар сайдыг орлоно, яам толгойлно, төсвийн мөнгө зарцуулна. Гадагшаа гараад улс төлөөлнө.

Манай редакц өмнө нь энэ асуудлыг хөндөж "Н.Учралын Засгийн газарт дэд сайд нар дэмтэй юу" хэмээн бичиж байсан. Ямартаа ч Ерөнхий сайд Н.Учрал ерөнхий чиг үүргийн дөрвөн яамнаас бусад яамыг дэд сайдгүй ажиллуулна гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдлээ. Ингэснээр дэд сайдын тоо 16-гаас дөрөв болж буурах нь. Өөрөөр хэлбэл, цаашид ХЗДХЯ, ЭЗХЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яам дэд сайдтай ажиллана гэсэн үг юм.

Одоогоор ХЗДХ-ийн дэд сайдыг Д.Мөнх-Эрдэнэ, Сангийн дэд сайдыг Б.Хулан, Гадаад харилцааны дэд сайдыг Г.Амартүвшин, ЭЗХ-ийн дэд сайдыг С.Даваасүрэн түр орлон гүйцэтгэж байна. Г.Занданшатарын Засгийн газар огцорсноор сайд, дэд сайд нар бүрэн эрх дуусаж, дараагийн хүн томилогдтол төрийн албыг үргэлжлүүлж буй. Гэхдээ тэдэнд цаашид ч үргэлжлүүлэн ажиллах боломж тун бага.

Дэд сайд бол улс төрийн албан тушаал. Тэгэхээр улс төрийн томилгоогоор ирж буй шинэ сайд хуучин дэд сайдтай баг болж ажиллах нь юу л бол. Улс төрийн албан хаагч байтугай төрийн нарийн бичгийн даргатай гар нийлэх эсэх, холих сэлгэх асуудал тулгардаг.

Тэгэхээр тунаж үлдсэн дөрвөн дэд сайдаас хэн нь үлдэж, хэд нь буцаж, хэн хэн шинээр ирэх вэ гэдэг шинэ өрөг үүсэж байгаа юм. Хариулт нь сайд нарын томилгоотой шууд хамааралтай.

Өнөөгийн нөхцөл байдлаас харвал, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хамгийн түрүүнд Засгаас буцахаар байна. Учир нь, тэр өөрөө ч, сайд ч авлигын хэрэгт нэр холбогдоод буй. Харин ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан албан тушаал ахиж, спикерийн суудал залрахаар яригдаж байна. Гэхдээ Ж.Энхбаярын тухайд өчигдөрхөн спикерийн сунгаанаас нэр нь сугарсан харагдана. Харин Батлан хамгаалахын сайдаар томилогдох сураг байна. Тэгэхээр Сангийн дэд Б.Хулан, ЭЗХ-ийн дэд сайд С.Даваасүрэн нарт улирч ажиллах боломж гарахгүй л болов уу.

Одоогоор үргэлжлүүлэн ажиллах магадлалтай ганц хүн нь Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин байна. Учир нь, Б.Батцэцэг сайдыг 35 дахь Ерөнхий сайдын кабинетад үргэлжлүүлэх ажиллана гэдэг таамаг улс төрийн хүрээнд өндөр байна.

Б.Хулан, С.Даваасүрэн, Д.Мөнх-Эрдэнэ нар Засгаас явах нь бараг тодорхой боллоо. Оронд нь хэн хэн ирэх бол...

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэд сайд нарын тоо цөөрөх нь зөв ч зөв хүмүүсээ тавих хэрэгтэй

Зочин
Зочин

Hen ireh ni bas l tohiroltsоо bolчих вий дээ

Зочин
Зочин

Явах нь тодорхой хүмүүс байна, харин оронд нь хэн гэдэг л сонин

Зочин
Зочин

Darga soligdoh bolgonoor bag ni bugd soligdдог ni asuudal shuu

Зочин
Зочин

Цомхон бүтэц бол зөв, гэхдээ чанар нь чухал

Зочин
Зочин

Цомхон бүтэц бол зөв, гэхдээ чанар нь чухал

Зочин
Зочин

Yag mergejliin hunuud tavih heregtei de

Зочин
Зочин

Хуучин хүмүүсээ л эргүүлээд тавьчих вий

Зочин
Зочин

Ene udaa shine hunuud гарч ирээсэй

Зочин
Зочин

Дэд сайд хэрэгтэй эсэх нь ч өөрөө маргаантай сэдэв

Зочин
Зочин

Ene bol zugeer neg soliltoo bish systemiin oorchlolt bh yostoi

Зочин
Зочин

Нэг яаманд нэг л хүчтэй баг хэрэгтэй

Зочин
Зочин

Uchir medeh hun tavihgui bol nemergui

Зочин
Зочин

Явах хүмүүс нь яваад, шинэ салхи ороосой

Зочин
Зочин

Shine humuus garch irvel sain l bn

Зочин
Зочин

Хууль зүйн дэд сайдаар лхамжавын батжавыг томилж өгөөч

Зочин
Зочин

Мөнхэрдэнээс бусад нь хог шүү

Зочин
Зочин

7 тэрбумыг өгч дэд сайд болсон Эрүүл мэндийн яамны хүүхэн л хайран мөнгө болчихлоо ккк

Зочин
Зочин

Д.Мөнхэрдэнийг үлдээх л хэрэгтэйдээ сайн хүмүүсээ төрд ажлуулж байх нь маш чухал даа.Мөнхэрдэнэ ч жудагтай ёс суртахуунтай ажлыг бол ёстой ном журмын дагуу ягштал хийдэг маш сайн залуудаа явуулахад ёстой харамсалтай шүү авч үлдэх л хэрэгтэйдээЕРӨНХИЙ САЙД УЧРАЛ мэдэх байлгүйдээ

Зочин
Зочин

Оронд нь хэнийг ч сонгох хэрэггүй,ард түмэн сонгоогүй.126 гишүүнээ цөөлмөөр байна,3.5 сая хүнтэй байж 100 ямаанд 60 ухна гэгчээр 126 болгохыг хэн хүсэх билээ дээ ухнууд минь,126 г буцааж 50-76 болгоо

Холбоотой мэдээ

Back to top button