"Туул-1" коллекторын шугам ашиглалтанд орсоноор 300, 000 өрхийг төвийн системд шинээр холбоно

“Туул-1” коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудынбохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгдсөн онцгой ач холбогдол бүхий шугам юм.
“Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрсэн. Бохир ус дамжуулдаг систем ачааллаа даахаабольсон. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламжхүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны"Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасанч хэрэгжиж чадаагүй өнөөдрийг хүрсэн байдаг. Гэсэн ч УСУГ -аас ТУУЛ-1 коллеkторын шугам угсралтын ажлыгөнгөрсөн оны намраас эхлүүлсэн бөгөөд зөвхөн дулааныулиралд хийдэг гэх ажлыг улирал харгалзахгүйгээр эхлүүлд байгаа юм.
2025 оны намар УСУГ-аас ажлын зургийн өөрчлөлт батлагдсан даруйд долоон бригад 70 гаруй хүнтэйгээр эхэлүүлсэн ажлын гүйцэтгэл зохих хугацаанд хийгдэж байна. Энэхүү шинэ бохирын шугам өргөтгөл нь Улаанбаатархотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн буюу 1.5 метрийн диаметртай. Энэхүү шугам нь Баянзүрхийнхэрэглэгчдээс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүртэлхачааллыг хуваалцах үүрэгтэй . Тус шугам тавигдсанаартөвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна. Хэрвээ“Туул 1” коллектор ашиглалтад орохгүй бол цаашид шинэбүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдалхотод үүснэ. Одоо хийж буй энэхүү шугам хоолой нь бохирусанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай гэдгээрээонцлог юм.
Туул-1 коллекторын трасс дагууд 79 нэгж талбар өртсөнбөгөөдо доогоор 25 нэгж талбарыг чөлөөлсөн. Туул-1 коллекторын 3, 4-р хэсгийн Ф1200-1500 мм-ийн голчтойшугамаас угсралт хийгдээгүй 10.4 км шугамын угсралтыгхийж дуусгасанаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80%-аар нэмэгдэж шинээр 300,000 өрхийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбох боломжтой болно.
Мөн шугамын ажил гүйцэтгэлтэй холбоотойгоор хэдэнхэдэн байршилд газар чөлөөлөлтийг энэ оны 2 болон 3 улиралд зохион байгуулж шугам угсралтын ажлыг богино хугацаанд хийж дуусгахаар төлөвлөж байгаа юм.Иймээс иргэд ААН та бүхэн Туул1 коллекторын шугам угсаралтынажлын явцын талаарх мэдээллийг бүрэн авч хамтран ажиллахыг уриалж байгаа юм.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаа браво