О.Цогтгэрэлийн генсект зүтгүүлсэн хоёр дахь хүн "уналаа"

Төрийн ордонд Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан болж байна. Намын даргын хувьд О.Цогтгэрэл Улсын дээд шүүх намын шинэ дүрмийг нь батламжилсны дараа Д.Амарбаясгаланг ЕНБД-ын түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Гэвч ҮБХ-ны өчигдрийн хуралдаан дээр Д.Амарбаясгаланг жинхлэх эсэхээр санал хураахад ҮБХ-ны 357 гишүүний олонх нь түүнийг дэмжээгүй. Ингээд О.Цогтгэрэл дахин УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг танилцуулсан ч санал хураалгүй өнөөдрийн хуралдаан руу хойшлуулсан.
Ингээд өнөөдөр түүн дээр санал хураах байсан ч түүнийг АН-ын гишүүдийн олонх нь дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлснээр санал хураагаагүй аж.
Өөрөөр хэлбэл АН-ын дарга О.Цогтгэрэлийн намынхаа генсект санал болгосон хоёр дахь хүн ийн нам дээрээ уналаа.
Улмаар Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хойшлуулж, сарын дотор дахин хуралдаж шийдвэрлэхээр болжээ. Одоо Улс төрийн зөвлөлийн гишүүдээ сонгохоор хэлэлцэж байна.
Т.БАТСҮРЭН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bvtehgui sdakuud uchraa dotroo oloogui bj bas ulsiin ajild gatsaa hiine une bvtehgui AH tarwal taarna
Ер нь мэргэшсэн, айж ичихийг мэдэхгүй хулгайчууд, их шударга шударга, сүр сүр ярьсан мулгуунууд
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Их хурлын дэд дарга Пүрэвдоржийг генсек болгоо эмхэнд нь оруулж чадах чадвар,мэдлэг, туршлага бий