Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Хэргийн мөрөөр: ОХУ-д тагнуулын хэргээр баригдсан Монгол иргэн хаачсан бэ

Дорнод аймгийн Баян-Уул сумын зургаадугаар багийн иргэн Ц.Ганболд хоёрдугаар сарын дундуур сар шинэдээ бэлдэх зорилгоор ОХУ-ын хил нэвтэрч явахдаа саатуулагдсан. Түүнийг тагнуулын хэрэгт сэжиглэн Чита хотод цагдан хорьсон бөгөөд тухай үед Оросын талаас 30 хоног саатуулж шалгана хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын дундуур түүнийг цагдан хорих хугацаа дуусах байсан ч өдийг хүртэл суллаагүй байгаа юм.

Нутгийн иргэдийн бидэнд мэдээлснээр Ц.Ганболд нь Баян-Уул сумаас 50 км-ийн зайд байрлах "Ульхан" боомтод ажиллаж, амьдардаг малчин аж. Тэрбээр "Ульхан" боомтоор долоо хоног бүр тогтмол гарч, хэрэглээний хүнс, эд зүйлсээ худалдан авдаг байсан бөгөөд сар шинийн баярт хэрэглэах хүнсээ бэлдэхээр өнгөрсөн хоёрдугаар сард хил гарч явахдаа ОХУ-ын хууль хяналтын байгууллагынханд саатуулагджээ. Улмаар түүнийг ар гэрийнхэн нь сураглаж явсны эцэст Чита хотын цагдан хорих ангид саатуулагдсан тухай мэдсэн байна.

ОХУ-ын талаас иргэн Ц.Ганболдыг “Тагнуул хийсэн байж болзошгүй зүйл ангиар шалгаж байна. Сарын хугацаанд саатуулж шалгана” гэсэн мэдээллийг өгчээ. Улмаар ар гэрийнхэн нь Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газраар дамжуулан Гадаад харилцааны яаманд ханджээ.

Тус сумын засаг дарга М. Баттулгаас уг асуудлыг тодруулахад “Манай сумын иргэнийг ОХУ-д тагнуулын хэрэгт буруутган баривчилсан асуудал гарсан. Ар гэрийн хүсэлтээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Гадаад харилцааны яаманд хандсан гэсэн. Тэндээс тодруулсан дээр байх ” гэв.

Улмаар уг хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Гадаад харилцааны яам болон Улаан-Үд дэх ерөнхий консулын газар холбогдох арга хэмжээ авч тухайн иргэн болон ар гэрийнхэнтэй нь холбоотой ажиллаж байгаа. Ар гэрийн хүсэлт болон хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Бид мэдээллийг олон эх сурвалжаас тодруулах үүднээс тус хэргийн талаар нутгийн иргэдээс тодруулахад "Хувь хүн нь гэмгүй, томоотой хүн. Тагнуулын хэрэгт холбоотой гэж бодохгүй байна. Наанадаж орос хэлний мэдлэг байхгүй шүү дээ. Өнгөрсөн намар Оросын хилээр орж гарах үеэрээ гаалийнхантай нь маргалдсан гэсэн. Тухайн үед Оросын генерал ирсэн байж таарсан юм уу даа. Түүнээс ч болсон байж магадгүй" хэмээлээ.

Ц.Ганболд урьд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан бөгөөд түүнтэй холбоотойгоор нь харлуулах зүйл хийж байж магад гэж нутгийн иргэд хардаж байгаа аж. Мөн гаалийнхантай маргалдсаны улмаас баривчлагдсан байх магадлалтай гэсэн юм. Тэгвэл Оросын хэвлэлд "ОХУ Монгол малчныг тагнуулын хэргээр баривчилжээ" гэх мэдээлэл ганц мэдээлэл гарсан бөгөөд ахиж тус хэргийн талаар мэдээлэл нийтлэгдээгүй байна.

Монгол Улсын иргэн Ц.Ганболдын цагдан хорьж шалгах хугацаа нь дууссан атал одоог хүртэл суллаагүй байгаа нь анхаарал татаж буй. Түүнчлэн Чита хотод үргэлжлүүлэн хорьсон уу эсвэл өөр газарт шилжүүлсэн эсэх нь мөн тодорхойгүй байгаа бөгөөд албан эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Бид энэ хэргийн талаар ахин мэдээлэх болно.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
55 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гадаадад байгаа иргэдээ хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Ар гэр нь маш хэцүү байдалд байгаа байх даа

Зочин
Зочин

Яагаад хугацаа дууссан байхад суллахгүй байгаа нь ойлгомжгүй байна

Олзвой
Олзвой

Оросуудын өмнө бол гөлөг шдээ та нар..

Бөх сонирхогч
Бөх сонирхогч

Ямар золигийнх нь тагнуул байхавдээ гаалийнхан л хэлмэгдүүлж байхгүй юу

Зочин
Зочин

Иргэнээ хамгаалж чаддаггүй төр бидэнд хэрэгггүй. ГХЯ гэж янханы газар болж. Үхсэнийх нь иргэд ээ хамгаалах өөрсдөө харийнхныг долоогоол явах юм. Батцэцэг гэ яхханыг зайлууо!!!

Иргэн
Иргэн

Монгол хүн Оросод тагнуул хийнэ гэж юу байхавдээ?! Манайхан иргэнийхээ төлөө хир зэрэг хөөцөлдөж байгаан болдоо?! Дайн байлдаантай улс болохоор болгоомжлох зүйл байхыг үгүйсгэхгүйдээ?! Суллаасайдаа?! Ямар сайн байхавдээ?!

Алтан орд
Алтан орд

Оросууд гэж слав монголын холимог эрлийз пиздагууд дандаа Монголчууд бидэнд таагүй дээрэнгүй харьцаж байх юмаа. Эцэг талаасаа Монгол генетэй гэдгээ ойлгоод бидэндээ зөөлөн хандаж баймаар даа.

Хөрш жаал
Хөрш жаал

Чи очиж ухуулж зөвлөөч..хө

Зочин
Зочин

Сандал суудлын хэрүүлээ болиод иргэнээ сураглаж гаргаж авах тал дээр ажил хэрэг болгож суллаж авдаггүй юмуу ар гэр нь хэцүү л байгаа байх

Дэл
Дэл

Манай гадаад хэргийн яам ажлаа хийж тайлбараа өгөх ёстой янз бүрийн цуурхалд бодит хариу өгөх ёстой ажлаа муу хийгээд байгаа юм шиг байна даа

Хөрш жаал
Хөрш жаал

Үхсэн ацны тагнуул бдагиин. Москвад очоогүй л бл энэ хоцрогдсон хязгаараас юү олж мэднэ гж тагнах юм..Хэрвээ тагнуулч бсан бл тэгж өөрөө сн дураараа очоод баригдана гж юү бдагиин. Нэгмуу дээрэлхүү оростой хэрэлдээ л биз..

Зочин
Зочин

Ene asuudal deer tur iluu idevhtei ajillah heregtei shuu

Зочин
Зочин

Ийм үед консулын хамгаалалт хамгийн чухал

Зочин
Зочин

Hugatsaa duussan bol huuliaraa shiideh yostoi biz dee

Зочин
Зочин

Ийм асуудал дээр хурдан тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Оросын хэлмэгдүүлэлт эхэлж бна уу яаж бна

зочин
зочин

Гадаад хэргийн яам иргэнээ хамгаалж хөөцөлдөх, очиж уулзах ёстой

Зочин
Зочин

Улсынхаа иргэнийг ингэж хэлс хэргээр баригдсан байхад балайнууд юу ч хийхгүй юмаа

Ахмад ажилтан
Ахмад ажилтан

Малчин юугаа тагнах билээ дээ

Зочин
Зочин

Оросууд дайнд явуулах хүн хүчний хомсдолд орсон учир нохой байсан ч барьж хорьж байгаад дайнд ачих бодлого явуулж байгаа. Ийм цаг үед орос руу яваад байлтгүй дээ.

Зочин
Зочин

Монголд байдаг слава украйнчууд гэсэн халхавчтай украйны тагнуулчид мань эрийг элсүүлж тагнуул хийлгэсэн ч юм бил үү хэн мэдлээ

Зочин
Зочин

Украйны фронтод очоод үхсэн биз.

Зочин
Зочин

Гэмгүй хүн хэлмэгдсэн байж магадгүй санагдаж байна

Зочин
Зочин

Medeelliig ingej nuutslaad baigaa ni bas l asuudal shig

Зочин
Зочин

Oros hel medehgui hun tagnuul hiisen gedeg itgehgui l bn

Зочин
Зочин

Yagaad alban yosnii medeelliig todorhoi ogohgui bgaa yum bol

Зочин
Зочин

Мэдээлэл дутмаг байхаар янз бүрийн цуурхал ихсэх юм

Зочин
Зочин

Ene hereg uneheer oor shaltgaantai ch baij boloh yum

Зочин
Зочин

Хүний эрхийн асуудал болж хувирах вий

Зочин
Зочин

Tur zasag ni ene deer il tod baih heregtei shuu

Зочин
Зочин

Yamar ch bsan unen ni hurdan todoroh heregtei bn

зүч
зүч

монголын төр нэг ч гэсэн иргэнээ хамгаалах ёстой баймаар. Одоо болтол дуугүй байгаа нь ноцтой асуудал шүү....

Зочин
Зочин

буриадыг Оросын дарлалаас салгаж авна гэж солиорч явдаг гар биз!!??

Олзвой
Олзвой
Reply to  Зочин

Энд дутчих лалраа

...............,......
...............,......

Тагнуул явуулсан гэж манай улсыг хардаж байгаа юм уу. Манайд итгэдэггүй юм байна. Манай улсыг дайсан гэж үздэг юм байна.

Pensioner
Pensioner

Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.

Зочин
Зочин

Ali deer gertee irsen baigaa

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Гэртээ ирсэн хүнийг ингээд олон түмэнд мэдээ болгоод тавьж байх уу тийм завтай эргүү п**да чи л байх

Ороz хуеплетүүдЗочин
Ороz хуеплетүүдЗочин

Орос нахуйнуудыг Монголд бүү оруул ороz гөлөгнүүд далд ор

Зочин
Зочин

Америк израилын талд орон элдэв юм постолсон юм бхдаа. Украины талд манайхаас бүлэг нөхдүүд оросын элчингийн гадаа лоозон барьсан даа

Зочин
Зочин

Ах нар гээд хуцалдаад бгаа оркууд хойшоо гараад нэг үзээч худлаа хэрэг тохож барьж хорихоо сийхгүй мангадууд шүү

Зочин
Зочин

Хогийн оросууд

Зочин
Зочин

Eр нь дайнтай байгаа улсууд руу болж өгвөл явахгүйг бодоо хүмүүсээ

Зочин
Зочин

зэрлэг оросууд түүний гар хөл болсон урвагч буриадууд

Иргэн
Иргэн

Манай 1992 оны Үндсэн Хууль Иргэдээ. Газар нутгаа. Баялагаа. Улс орны Эрх ашиг аа хамгаалах тал дээр маш муу хууль болсонг судлаачид хэлж бна.
Хятадын хилээр ингэж давсан бол ч аюул мөд нутгийн бараа харахгүй дуусч ч магад шүү.

Хүрээ эр
Хүрээ эр

Буудчих байхаа даа. Оросууд ч мангар нөхдүүд шүү дээ.

Зочин
Зочин

Энгийн иргэний машинд хуулийн байгууллага нь өөрсдөө хууль бус бараа хар тамхи мэтийг хийгээд тэрийгээ буцаан шалгаж баривчлаад ял өгдөг систем нь ил болсон.
Одоо энэ цагт ямар нэгэн шалтгаанаар хоригдож байгаа хүмүүсийг шууд фронтод хүчээр Дуулдаг болсон нууц биш.
Дайн дуусаад эсэн мэнд ирэх эсэх нь тодорхойгүй байна даа

Эгэл
Эгэл

Манайхан дайн болж байгаа орон руу явж ,Дайн гэдгийг ойлгомоор-тэнд орос хүн украйн хүн 2 тушаалаар биэ биэнийгээ алж байна.Тэгэхээр тэр дайны сэтгэл зүй орос даяар ноёрхож хаа хамаагүй өөр орны иргэнийг ч украйн хүнтэй адилтган харж байгаа.Бодмоор юм их бий шүү,өнөөгийн орос хүн бол Зөвлөлтийн орос хүнээс тэс өөр хүн болсон.Энэ дайн гэнэт гараагүй,олны сэтгэл зүйг бусдыг алж устгахад олон жилийн турш бэлдэж байж гарсан. Одоо дайнтай улс руу явах сонголт зөв үү гэж өөрөөсөө асуу.

Зочин
Зочин

Оросруу бүү яв. Эрүүл мэнд, амь насанд халтай.

Зочин
Зочин

ГХЯ юу хийж байгаа вэ, дуугараач

Зочин
Зочин

UMHII HULMAS OROSUUD. MUU BUZAR OROS PIZDETSUUD. MANAI GADAAD YAM GJ AMISGAANUUD BNA UU? HULMASUUDAAS AIGAAD UHEL TSARAILAAD HEVTEJ BGAA BHDAAA

Зочин
Зочин

Ho War - ынхан ашигласан юм байгаа биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button