ХЭҮК: Дуучин Б.Амархүүг тоглолт хийх үед Увс аймгийн Засаг даргын орлогч хүний эрх зөрчсөн
Дуучин Б.Амархүү Увс аймагт тоглолтоо хийхээр очихдоо тус аймгийн театр ажлаа хангалттай сайн хийгээгүй талаар өөрийн цахим хуудсаараа мэдээлэл цацсан юм. Үүний дараа тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр “Пүү хар тамхи хэрэглээд ард түмнээрээ өмгөөлүүлнэ ай. Манайх л ийм тэнэг байх шүү. Бусад улсад шууд карер нь дуусна. Юун хүн загнаж, зандарч явах. Дамжуулагчаас хэрэглэгч орон болсныг мэддэг үү? Ай” хэмээн сошиал хаягтаа бичсэн нь олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн билээ. Тэрбээр дуучин Б.Амархүүгийн талаар удаа дараа пост оруулж мэдэгдэл хийхдээ хүний эрхийн зөрчил гаргасан гэж Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ.
Улмаар энэ явдалтай холбоотой шалгах ажиллагааг шуурхай эхлүүлээд байгаа аж. "Тухайн иргэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хууль ёсны шийдвэрийн дагуу хариуцлагаа хүлээгээд дууссан. Гэтэл өмнө ял шийтгэл эдэлж байсан гэх үндэслэлээр урлаг уран сайхны үйл ажиллагаа явуулахад нь саад учруулах, хориглох нь хүний эрхийн зөрчил юм. Тиймээс Комиссын гишүүний шаардлага хүргүүлнэ" ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлжээ.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За даа манай хурган дарга нарын ёс зүй ийм л байна. Энэ засаг даргын орлогчийг шууд ажлаас нь хал.
За даа манай хурган дарга нарын ёс зүй ийм л байна. Энэ засаг даргын орлогчийг шууд ажлаас нь хал.
Ар халхын алдарт дуучин хоёр улсын гавьяат ирээдүйд МУАЖ МУСГЗ МУУГЗ цолны болзолд ойрхон давхиж яваа манай дуулдаг морийг ингэж болохгүйшт.Энэ муу засаг даргын орлогч муу цүнх баригч суганы үс минь чи Макод татвар төлөгчдийн мөнгөөр казинодож явсаан гэж ар халхын алдарт Шерлок Холмсууд хэлээд байгаа шүү.Яацын тэгээд гөлөгөө чам шиг төрд шигдэж ирээдүйгээ төрийн ордонд төсөөлсөн хүн биш бор зүрх боодолтой мөнгөөрөө алтан гургалдай мэт дуу хоолойгоороо ард түмнээ дөрвөд казак гэж ялгалгүй урлагаараа үйлчилж соён гэгээрүүлж яваа алдарт дуучин.Цагтаа хар тамхи татаж халхын чорондоо тарвалзаж байгаад маш сайн засрал хүмүүжлийг олж ахин тэр муу новшийг хэрэглэхгүй гэж андгай тангарагаа өргөсөн хөөн манай Амка болбол.Чамайг ХЭҮК р оруулж ирээдүйд мянгат малчин болох замыг чинь зааж өгөхөөс дөө ха ха ха за хамаа нэг сайхан дуулчих барах уу?
Zasag darga hiihed tohiromjgui hun baina.
ХЭҮК-с шаардлага хүргүүлэх хэрэгтэй