Автомашин ачилтыг зогсоох, эсэхийг ирэх сард НИТХ шийднэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан болж “Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл”, “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” зэрэг нийт 11 асуудлыг хэлэлцэж баталсан юм.
Нийслэлийн 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд иргэдэд чирэгдэл учруулж буй зарим асуудлыг ирэх сарын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэхийг хурлын дарга Д.Ихбаяр чиглэл болголоо. Тэрбээр Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Нийслэл дэх авто зогсоолын үйл ажиллагаа, төлбөртэй холбоотой асуудлаар нийслэлийн удирдлагуудад иргэдээс өргөдөл, гомдол олноор ирүүлж байна. Тиймээс авто зогсоолын тариф, тэр дундаа шөнийн тарифыг хөнгөлөх, тэрчлэн тэглэх хүртэл арга хэмжээ авах шаардлагатай байна. Бид нийслэлийн иргэдээ төлөөлөн ажиллаж байгаагийн хувьд иргэдээс ирүүлж буй санал, шүүмжлэлийг үйл ажиллагаандаа тусган, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах, зарим шийдвэрийг хүчингүй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах шаардлагатайг санууллаа.
Мөн авто замын түгжрэл бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хориглосон газар зогссон тээврийн хэрэгслийг ачих үйлчилгээг зохицуулж 2015 оноос НИТХ-аас тогтоосон. Гэвч энэ нь тогтоолоор батлагдсан зорилгод нийцэхгүй, иргэдэд бухимдал учруулж байгаа тул энэ асуудлыг дараагийн хуралдаанд судлан танилцуулж шаардлагатай гэж үзвэл ачих үйлчилгээг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд чиглэл болголоо.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний хувийн өмчийг ингэж бүдүүлгээр халдаж,дарга нар бизнис хийдгээ зогсоох хэрэгтэй,Зогсоол байхгүй нь улсын 100%төр засгийн буруу.Улаанбаатарт ингэж бүгдийг чихсэн нь төр засгийн буруу.
АЧИЛТ БАЙХ НЬ ЗӨВӨӨ.АЧИЛТ БАЙХАД ЗАМ ТҮГЖРҮҮЛЭЭД МАШИНАА ТАВИАД БАЙГАА БИЗ ДЭЭ.