НИЙГЭМНийгэм мэдээ

Сэтгүүлч Т.Цолмонсайхан Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

Тайланд Улсын Паттаяа хотод энэ сарын 13-14-ний өдрүүдэд Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Азийн 23 орны 240 тамирчин спортын 58 ангилалд хурд, хүч, тэсвэр хатуужил, ур чадвараа сорин өрсөлджээ.

Тус тэмцээнд CHECK MEDIA агентлагийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан амжилттай оролцож, гардан тулааны төрөлд алтан медаль, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

Ийнхүү тэрбээр хоёр төрөлд амжилт гаргаж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын амжилтад нэгэн бахархал нэмлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button