Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжид нар дахин олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд түрүүллээ

Монголын мөсөн сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар Испанийн Мадрид мужийн Торрехон-де-Ардос хотод болсон олон улсын мөсөн сийлбэрийн тав дахь удаагийн Ice Festival тэмцээнд тэргүүн байр эзэлжээ.
Тэд “Тэнгисийн үнсэлт” нэртэй бүтээлээрээ өрсөлдөж, алтан медаль хүртсэн байна. Энэ удаагийн тэмцээн “Далайн аваргууд” сэдвийн дор болж, 14 орны 22 уран бүтээлч оролцжээ. Сийлбэрчид арваннэгдүгээр сарын 7–13-нд бүтээлээ урласан бөгөөд үзэсгэлэнд бодит хэмжээтэй бөгтөр халим, далайн бурхан Нептун, домгийн Кракен зэрэг дүрийг мөсөөр бүтээн дэлгэсэн байна.
Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар тус наадмын гурав дахь удаагийн тэмцээнд “Алиса: Гайхамшигт аялал” бүтээлээрээ мөн тэргүүн байр эзэлж, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байжээ. Энэ жилийн тэмцээний бүтээлүүдийг Торрехон-де-Ардос хотын Mágicas Navidades цэцэрлэгт хүрээлэнд 2027 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Монгол уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж, Монголын урлагийн дахин нэг өнгө төрхийг дэлхийд таниуллаа.
Б.Гэгээ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.