НИЙГЭМ

Талбайн мөсөн хотхоныг цахимаар шүүмжлүүлээд буцаагаад зөөжээ

Өчигдөр /2020.12.23/ Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн төв талбайд баригдах гэж буй мөсөн хотхоны тухай мэдээллийг өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ:

“Энэтхэг-Монголын дипломат харилцаа тогтоосны ойд зориулж Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Төв талбай дээр Энэтхэгийн түүх соёлыг харуулсан мөсөн байгууламж байгуулж, түүх соёлоо сурталчлах хүсэлтийг НЗДТГ-т тавьсан. Уг саналыг зөвшөөрч, ажлаа хүлээж аваад сар гаруй хугацаа өнгөрлөө. Уг мөсөн хотхонд тоглох боломжгүй. Төсөв нь нийслэлийн төсвөөс гараагүй, Энэтхэгийн талаас гаргаж байгаа” гэсэн билээ.

Уг бүтээн байгуулалтын ажил процесс дундаа иргэдээс багагүй шүүмжлэлийг хүртсэн аж. Тухайлбал хөл хорио, коронавирусийн цар тахалтай энэ хэцүү цагт төв талбайд гацуур заслаа, мөсөөр хотхон хийж үргүй зардал гаргалаа гэжээ.

Өчигдөрхөн л мөсөн хотхоны төсвийг нийслэлээс гаргаагүй, Энэтхэгийн талаас гаргаж байгаа, дипломат харилцаа тогтоосны ойн баярын байгууламж гэгдэж байсан мөсөн хотхоны мөсийг буцаагаад зөөгөөд эхэлсэн тухай зураг мэдээлэл цахим ертөнцөөр түглээ.

Нийгмийн сэтгэл зүйд хэт ач холбогдол өгч төрийн ажил явуулдаг байдал улам бүр гаарч, төрийн шийдвэр хоёр ч хонолгүй буцдаг болсны илрэл энэ юм. Наанаа төсвийн мөнгө биш гэж байгаа ч, мөсийг буулгах, зөөх ажилчид, техник, автомашины түлшний мөнгөнөөс эхлүүлээд үргүй зардлыг үржүүлээд эхэллээ. Төсвийн мөнгө уйлдаггүйн бас нэгэн харамсалтай жишээ энэ аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хараал ид
Хараал ид
2020-12-23 17:52

Энэ сэтгүүлч нэртэй орк юугаа дэмийрээд байгаа юм бэ? Наад ажлыг чинь манай улсад суугаа Энэтхэгийн элчин сайд өөрөө удирдаж зохион байгуулсан шүү дээ. Нийслэл болон бусад төрийн байгууллагатай ямар ч хамаар�##�гүй асууд�##�. Энэтхэгүүд Сүхбаатарын т�##�бай дээр мөсөн хотхон байгуулах зөвшөөрлийг нийслэлээс аваад, ажлыг хувийн компаниар гүйцэтгүүлэх гэж байсан юм. Нөхдүүд олон юм хуцаад байхаар нь энэтхэгүүд гомдоод больё би�####� гэсэн юм

Зочин
Зочин
2020-12-23 17:57

Худлаа шаагаад л. Нөгөө засаг дарга нь хаачсан юм.Өөрийгөө ерөнхий сайд гэж бодоогүй биз

Зочин
Зочин
2020-12-24 03:46

Hudlaa l helsen baina daa, Enetheg sanhuujuulsen bol butsaaj huraahgui baisan, yu gej Enetheguud manai social setgel zuigeer ajlaa hiiv gej

Холбоотой мэдээ

Back to top button