НИЙГЭМ

Ирэх сараас 14 хоногийн түлшийг нэг дор худалдаална

“Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар иргэдэд долоон шуудайгаас ихгүй түлш олгож байгаа юм. Тэгвэл ирэх арванхоёрдугаар сараас эхлэн айл өрхүүдэд 14 хоногийн хэрэгцээний шахмал түлшийг нэг удаагийн худалдан авалтаар олгохоор төлөвлөжээ.

Тус компани одоогоор 48.1 мянган тонн түлшний нөөц бүрдүүлсэн бөгөөд нийслэлийн төвийн долоон дүүргийн хэмжээнд 448 гэрээт борлуулалтын цэгээр 182.5 мянган өрхийг хангаж байна. Мөн эрэлт нэмэгдэх үед ажиллуулах 54 нөөц цэгийг бэлтгэжээ.

Иргэд түлшээ өөрт ойр борлуулалтын цэгээс “Хотула” аппликейшн болон иргэний үнэмлэхийн арын QR кодыг ашиглан худалдан авах боломжтой.

Долоо хоногт долоон шуудай түлш хэрэглэдэг өрх арванхоёрдугаар сараас 14 шуудайг нэг дор авах нөхцөл бүрдэх бөгөөд түлшний төрлөөс хамааран 52,500-70,000 төгрөгөөр хоёр долоо хоногийн нөөцөө бүрдүүлэх юм.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ган
ган

Хотынхны амьдралд хэрэгтэй зөв шийдвэр байна. Цаад утгаараа өрхийн эдийн засагт ч ашигтай тусна.

Холбоотой мэдээ

Back to top button