Улс төрийн мэдээ

Х.Тэмүүжин: Энэ сонгуульд АН ялна. Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй гэвэл хонгил байгаагийн баталгаа болно

УИХ-д суудалтай нам, эвсэл дунд хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх вэ гэх асуудал хурцаар яригдаж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ардчилсан нам маш ойлгомжтой. Ялах хүнээ л нэр дэвшүүлнэ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль шиг сайн дураараа бууж өгөөд сонгууль болсон юм гэдэг жүжгийн орлон тоглогчоор явахгүй. Мөн нэр дэвшихээр эрмэлзэж байгаа хүмүүст тавьж буй хатуу байр суурь бий. Мэдээж энэ сонгуульд Ардчилсан нам ялна. Гэхдээ бууж ирээд, намаа самрахгүй шүү. Албан тушаал нэхэж шантаажлахгүй. Тэхийн зогсоол гэдэг шиг намбатай албаа өгөөд, Ерөнхийлөгчийн нэр төрийг эрхэмлээд амьдарна шүү гэх шаардлага тавьж байгаа.

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол хонгил байгаагийн баталгаа болно. Ямар албан тушаалтнууд шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй вэ гэдгийг хуульд тодорхой заачихсан байгаа" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button