Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны нэгэн дуучин эмэгтэйг хижаб зүүгээгүй хэмээн 74 удаа ташуурдсаныг НҮБ шүүмжиллээ

Ираны алдарт дуучин Парасту Ахмади “Youtube” дээр олон сая хандалт авсан тоглолтын бичлэг дээрээ хижаб өмсөөгүй байжээ. Үүний улмаас Парасту болон түүний багийн дөрвөн гишүүнийг 74 удаа ташуурдан шийтгэсэн байна. Иранд эмэгтэйчүүдийг олон нийтийн газар дуулахыг хориглож, ёс зүйн цагдаа нар нь хижаб өмсөхийг шаарддаг юм. НҮБ уг явдлыг шүүмжилж, ташуурдах шийтгэл оноодгоо зогсоохыг Иранд уриалжээ.

2024 оны есдүгээр сард “Youtube” дээр нийтлэгдсэн тус бичлэг дээр Парасту урт хар даашинз өмссөн байсан юм. Дуулахдаа хижаб зүүгээгүй гэсэн үндэслэлээр Ираны албан тушаалтнууд Парасту болон түүний багийн дөрвөн гишүүныг өнгөрсөн зургаадугаар сард яллажээ. НҮБ-ын хүний эрхийн асуудал комиссар Волкер Тюрк “Парасту болон түүний багийн дөрвөн эрэгтэйг тоглолтын үеэр толгойгоо халхлаагүй гэсэн шалтгаанаар ташуурдсан нь жигшүүрт хэрэг. Ташуурдах нь эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг гутаасан шийтгэлийн нэг хэлбэр. Олон улсын эрх зүйн дагуу ямар ч нөхцөлд хориотой байдаг” гэсэн юм.

Эх сурвалж: France24

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button