НИЙГЭМ
Өмнөговь аймгийн цаг уур, орчны шинжилгээний төв шинэ байртай боллоо

Өмнөговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2025-2026 онд баригдсан шинэ байрандаа оржээ. Мөн энэ онд орон нутгийн төсвөөс 500 сая төгрөгөөр оффисын тавилга, тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Тус төвийн лабораторийг Говийн бүсийн төв лаборатори болгохоор шийдвэрлэсэн бөгөөд уул уурхайн үйл ажиллагаанаас агаар, ус, хөрс, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг стандартын шаардлага хангасан орчинд шинжлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн 2025 онд агаар мандлын дээд давхаргыг судлах төхөөрөмж, 2026 онд агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хянах станц суурилуулжээ.
Д.МАРАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.