Нийгмийн

Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн хамт олон ХӨСҮТ-д хандив өргөлөө

Иргэдийн аюулгүй байдлыг ханган, Covid19 халдварт өвчинтэй тууштай тэмцэж буй ХӨСҮТ-ийн хамт олонд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн нийт оюутан, багш, ажилтнууд талархал илэрхийлэн, хандив өргөжээ.

Тус сургуулийн зүгээс харилцаа холбоонд нэн шаардлагатай 20 ширхэг гар утас, 3 сарын турш хязгааргүй ярих  эрхийн хамт хандивласныг Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Баттүвшин ХӨСҮТ-ийн зөвлөх Г.Сүрэнхандад гардуулсан байна.

Энэ үеэр Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Баттүвшин “Хүнд хэцүү үед ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хичээл зүтгэл гарган улс орны хөгжил, хойч ирээдүйн үнэтэй баялаг бүтээх үйлсэд амжилт гаргахыг ХӨСҮТ-ийн хамт олонд хүсэн ерөөе” хэмээн талархал илэрхийлжээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button